Ипотекийн зээлийн хүсэлтүүд урт хугацаагаар хүлээгдэж байна


7-р сарын 31
13 цаг 59 минут

Ипотекийн зээлийн хүсэлтүүд урт хугацаагаар хүлээгдэж байнаАрилжааны банкууд ипотекийн зээл олголтоо зогсоосон гэх мэдээлэл иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, арилжааны банкнууд руу эх үүсвэрийг шилжүүлснээр 10 хоногт ипотекийн зээл олголт 42 хувиар өсч байсан. Түүнчлэн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 59 хувиар өссөн эерэг үр дүн гарсан гэдгийг албаныхан мэдээлж байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар ипотекийн зээл олголт үнэхээр зогссон уу, нөхцөл байдал ямар байгаа талаар арилжааны банкнуудаас тодрууллаа.

Монгол Улсад хамгийн томд тооцогдох Хаан банк ипотекийн зээлийг иргэдэд хэвийн олгож байна. УИХ-ын 2024 оны сонгуулийн үед ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэнээс шалтгаалан ачаалал ихтэй байсан бол өнөөдрийн байдлаар оргил ачааллын үеийг давж чадсан гэв. Тиймээс өмнөх оны мөн үетэй адил хэвийн ачаалалтай ажиллаж байна. Зээлийн хүсэлтүүд дарааллын дагуу шийдвэрлэгдэж байгаа бөгөөд шинээр хүсэлт өгөх иргэд ипотекийн зээлийн хүсэлт хүлээн авах боломжтой салбаруудад хандах боломжтой.

Түүнчлэн иргэдийн ихээр үйлчлүүлдэг Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкинд ипотекийн зээл хэвийн олгож байгаа бөгөөд банк бүрийн зээлийн хүсэлтийн хүлээлгийн хугацаа өөр байдаг аж. Сүүлийн саруудад зээлийн хүсэлт ихээр хүлээж авсантай холбоотойгоор зээлийн хүсэлтийг харьцангуй урт хугацаанд шийдвэрлэж, хүлээгдэж байгааг мэргэжилтнүүд нь мэдээллээ.

Арилжааны банкнуудын ипотекийн зээлийн хэмжээ дунджаар 160 сая, хугацаа 360 сар байна. Мөн 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 30 буюу ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэхээс өмнө зээл олголт нийслэлд 245 зээлдэгч, орон нутагт 149 зээлдэгчид ипотекийн зээл олгожээ. Харин Хуримтлалын сангаас эх үүсвэр нэмэгдүүлэх шийдвэр гарсан тавдугаар сарын 1-17-ны хооронд нийслэлд 353, орон нутагт 227 зээлдэгчид зээл олгожээ. Тодруулбал, энэ он гарснаас хойш тавдугаар сарын 17-ны байдлаар 3361 өрхөд 397.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.

Үүнээс Улаанбаатар хотод 267.3 тэрбум төгрөгийн зээлийг 2082 өрхөд, 130 тэрбум төгрөгийн зээлийг 1279 өрхөд олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 60 орчим хувиар өссөн үзүүлэлт гэдгийг төв банк мэдээлж байсан юм. Энэ оны хувьд нийтдээ 1.2 их наяд төгрөгийг ипотекийн зээлэнд зарцуулах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!6 цаг 23 минутын өмнөОросууд олимпод, спортод эргэн ирэв6 цаг 24 минутын өмнөНаадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр 18.00 цагт хаана6 цаг 24 минутын өмнөХиймэл оюуны чипний эрэлт Samsung-ийн ашгийг өсгөв6 цаг 25 минутын өмнөУнаач хүүхэд өдөрт хоёроос дээш морь унахыг хориглоно6 цаг 25 минутын өмнө“Улаанбаатарын үдэш 2026” цэнгүүн Сүхбаатарын талбайд болно6 цаг 26 минутын өмнөСурагчид үдийн хоолондоо 60-80 грамм мах идэх ёстой6 цаг 27 минутын өмнөҮер усны аюулаас сэрэмжлүүлэв6 цаг 29 минутын өмнөНаадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?6 цаг 30 минутын өмнө“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.