Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв


7-р сарын 31
13 цаг 59 минут

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. 

Тэрбээр 2020-2024 онд "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн даргаар ажиллах хугацаандаа хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар дараах зүйлсийг онцлов. 

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн стратеги төлөвлөгөө, ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулж батлууллаа.

Дөрвөн жилийн хугацаанд хавар, намрын мод тарилтаар цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр 40 мянга, ойжуулалтын хэлбэрээр 40 мянган мод тарьж, арчилж ургууллаа.

Бид жил бүр 260 га талбайн ногоон байгууламж, 170 мянга гаруй модны арчилгаа хамгааллыг хийж гүйцэтгэдэг. Модны ургалт 96 хувьтай байна. Мөн зуны улиралд 50-70 мянган нэг наст болон олон наст цэцгийг тарьж байна. нэг га байсан мод үржүүлгийн газраа дөрвөн га болгож өргөтгөлөө.

Нийслэлийн төсвөөс таван тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн бол хувийн хэвшил болон олон улсын байгууллагаас 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чадлаа.

Иргэдэд экологийн боловсрол олгох зорилгоор 10 аймаг, есөн дүүргийн 20 мянга гаруй хүнд ногоон байгууламжийн цогц сургалт хийсэн. Бидний бүтээсэн 70 гаруй контентууд давхардсан тоогоор сая гаруй хүнд хүрчээ. Мод тарьж арчилж ургуулах тухай гарын авлагыг бүтээлээ.

Манай талбай дээр НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антониу Гутерреш мод тарьж, дэлхий биднийг харлаа. Япон, Солонгос, Тайвань, Орос, Беларусь, Энэтхэг, Австрали, Франц улсуудтай хамтын ажиллагаагаа өргөтгөлөө. Хамтдаа мод тарьж, ургуулсан та бүхэнд баярлалаа" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.