Б.Энххүслэн усанд сэлэлтээр АНУ-д тэтгэлгээр суралцана


7-р сарын 31
13 цаг 54 минут

Усанд сэлэлтийн олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэнтэй АНУ-ын Невадагийн их сургуулиас холбогдож, тус сургуульд тэтгэлэгтэй суралцахыг санал болгосон байна.

 Б.Энххүслэн Тайланд дахь дэлхийн усан спортын “Таняпура” сургалтын төвд “Усан спортын тэтгэлэгтэй тамирчны хөтөлбөр”-т гурван жил хамрагдсан. Тэгвэл энэ удаа АНУ-д суралцахаар болж байна. 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг тэтгэлэгт хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн спортын амжилт гаргасан ч дотооддоо бэлтгэл, сургуулилалт хийх хангалттай нөхцөлгүй тамирчдад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлдэг хөтөлбөр ажээ.

 Б.Энххүслэнгийн хувьд 28 зай, төрөлд Монгол Улсын дээд амжилт эзэмшдэг. 50, 100, 200, 400, 800 метрийн чөлөөт сэлэлт, 100 метрийн өврөөр даллах, 100 метрийн эрвээхэй сэлэлт, 200 метрийн ганцаарчилсан сэлэлтийн төрлөөр Монгол Улсын дээд амжилтыг эвдсэн. Мөн 50, 100 метрийн араар даллах, 50 метрийн эрвээхэй, 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд үндэсний дээд амжилтын эзэн юм. 

АНУ-д тэтгэлэгтэй суралцах болсон талаараа М.Энххүслэн ярихдаа, “Невадагийн их сургууль надтай холбогдож, тэтгэлэгтэй суралцахыг санал болгосон. Миний үр дүнг хараад намайг хүлээж авсанд маш их баяртай байна. АНУ-руу нүүх нь миний хувьд том сорилт болно. Гэр бүлээсээ хол байгаа ч шинэ зүйл сурч, туршлага хуримтлуулахдаа баяртай байна. Дэлхийн усан спортын тэтгэлэггүйгээр би одоо байгаа байрандаа байхгүй байсан” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ8 цаг 25 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ8 цаг 26 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав8 цаг 27 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ8 цаг 27 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно8 цаг 27 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа8 цаг 28 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ8 цаг 28 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ8 цаг 29 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ8 цаг 30 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна8 цаг 30 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.