Парис 2024: Тамирчдад олгож буй хайрцаг дотор юу байгаа вэ?


7-р сарын 31
13 цаг 51 минут

Парисын олимпийн наадмын үеэр медаль авсан тамирчдад ямар ч бичиг, туузаар чимэглээгүй жижиг хайрцаг гардуулж байна. Олон хүмүүс угтаа тус хайрцагт юу байгаа талаар мэдэхийг хүсчээ.  Цахим орчинд хайрцаг дотор жижигхэн цэцгийн баглаа, оргилуун дарс байгаа гэж мэтгэлцэж байсан бол их хэмжээний мөнгөн дүнтэй чек байгаа байх гэж таамагласан хүмүүс ч бий. Тэгвэл олон нийтийн төөрөгдлийг арилгах үүднээс медаль авсан тамирчид хайрцаг доторхоо үзүүлсэн байна. Үнэн хэрэгтээ олон нийтийн таамагласнаар байсангүй.

Тухайн жижигхэн хайрцаг дотор "Парис-2024" наадмыг дүрслэн үзүүлсэн уран зураг байх нь тэр.

Уран зураач Уго Гаттони Парис хотыг хүүхэлдэйн киноны дүрслэлд оруулж, том улаан Эйфелийн цамхаг. Сена мөрний дагуух тамирчдыг зурсан бүтээл нь медаль авсан тамирчдад дурсгал болж очиж буй. Мөн "Парис-2024" наадам нь 33 дахь удаагийн наадам болж байгаатай холбоотой "XXXIII Olympiade" гэсэн бичигтэй. Уран зургаас гадна тамирчдад Наадмын сахиусыг өхөөрдөм тоглоом болгон гардуулж байгаа аж.

Эх сурвалж: ABC NEWS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.