Мөнгөө өсгөөрэй гэх хуурамч зард өдөрт дунджаар 1-2 иргэн итгэж 2-76 сая төгрөгөө алдаж байна


7-р сарын 31
13 цаг 49 минут

Телеграмм чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор 11 удаагийн гүйлгээгээр 76 сая төгрөгийг бусдын дансанд шилжүүлж залилуулжээ.

Сүүлийн үед Телеграмм, Тik Тok, We chat, whats app зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”, “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг зөвхөн 2024 оны долдугаар сард 36 бүртгэгдсэн бөгөөд 680 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байна. Өдөрт дунджаар 1-2 иргэн хохирч байгаа бөгөөд хохирлын хэмжээ 2-76 сая төгрөгийн хооронд байгаа юм.

Улсын хэмжээнд 2024 оны эхний зургаан сарын байдлаар 20,507 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 5,910 буюу 28.8 хувь нь залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд залилах төрлийн гэмт хэрэг нийт 41,562 бүртгэгдсэн ба жилд дунджаар 9,236, сард 769, хоногт 28 гэмт хэрэг бүртгэгдсэн нь жилийн дунджаар 10.5 хувийн өсөлттэй байна. Залилагч этгээдүүд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ бусдын итгэлийг олж авах замаар бага багаар ажилладаг байна.

Жишээ нь: Эхний удаад таныг ажилд орж байгаа мэтээр товч анкетыг авна. Өдөрт 150-500 мянган төгрөг олоход ердөө л нэг цаг шаардлагатай гэх мэтээр итгүүлнэ. Бүх даалгавар болон ажлаа биелүүлсний дараа өсгөсөн мөнгөө банкны данс руу шууд авах боломжтой зэргээр богино хугацаанд хялбар аргаар мөнгө олох санал тавина. Үүний дараа даалгавар биелүүлж байгаа үйл явцыг харуулсан хуурамч сайт ашиглан таны мөнгө өсөж байгаа мэтээр харуулж, өгсөн даалгаврыг биелүүлсэн тохиолдолд 10-30 хувиар мөнгө өсгөх боломжтой зэргээр итгүүлдэг.

Мөнгөө өсгөхийн тулд та бидний илгээсэн данс руу боломжит үнийн дүнгээр мөнгө шилжүүлэх шаардлагатай. Явуулсан үнийн дүнгээс хамаарч урамшуулал олгодог учраас их байх тусам ашигтай гэж хуурна. Эхний даалгаврыг амжилттай биелүүлсэн гэж итгүүлсний дараа урамшуулал болох мөнгийг дараагийн даалгаврыг биелүүлсэн тохиолдолд олгох боломжтой гэж олон удаагийн гүйлгээгээр мөнгө авсаар байдаг.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчид нь хэд хэдэн арилжааны банкны данс ашигладаг. Тухайн дансны эзэмшигчид нь эрхэлсэн тодорхой ажилгүй, архины хамааралтай, банкны үйлчилгээ авдаггүй, цахим банк ашигладаггүй эсвэл интернэт, сүлжээ байхгүй алслагдсан хөдөө, орон нутагт оршин суудаг зэрэг нийгмийн эмзэг давхаргын иргэд зонхилно. Хэрэв танд цахимаар сурталчилгааны ажил хийх, даалгавар биелүүлэн мөнгөө өсгөх зэрэг санал ирсэн тохиолдолд баталгаатай эсэхийг сайтар шалгах, мэдээллийг нягталж дараагийн үйлдлээ хийхийг зөвлөж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 8 болгон нэмэгдүүлэх саналыг унагав10 сар 7. 15:19Бусаны олон улсын кино наадам эхэлжээ10 сар 7. 15:16Монгол Улс өчигдрийн байдлаар 856636 жуулчин хүлээн авчээ10 сар 7. 15:14“Ухаалаг малчин” төслийг эхлүүллээ10 сар 7. 15:13Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 7. 15:11Зургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно10 сар 7. 15:08Эпштейний сонсголд Ц.Элбэгдоржийн байгуулсан хүүхдийн сангийн 24 хүүхдийн асуудлыг хөндлөө10 сар 7. 15:06Ирэх онд иргэдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ10 сар 7. 8:05С.Амарсайхан: Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна10 сар 7. 8:03БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна10 сар 5. 16:39
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.