Сонгогчдоос нэгээс дээш хувийн санал авсан ЕСӨН НАМ дараах санхүүжилтийг авна


7-р сарын 1
12 цаг 54 минут

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгууль 70 орчим хувийн ирцтэйгээр өндөрлөж, үр дүнгээ нээлттэй зарласан. 

Энэ удаагийн сонгуульд нийт сонгогчоос нэгээс дээш хувийн санал авсан есөн нам байна. 

"Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нийт сонгогчийн нэгээс дээш хувийн дэмжлэг авсан бол улс төрийн намын санхүүжилтийг авах эрхтэй болдог" хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлсэн. 

Тодруулбал 

  1. МАН 35%
  2. АН 30.1%
  3. ХҮН нам 10.4%
  4. Үндэсний Эвсэл 5.2%
  5. Иргэний Зориг Ногоон Нам 5%
  6. Шинэ Нэгдсэн Эвсэл 4.8%
  7. Үнэн ба Зөв Нам 2.8%
  8. Иргэний Хөдөлгөөний Нам 1.4%
  9. Бүгд Найрамдах Нам 1.3%-ийн дэмжлэг авснаар холбогдох хуулийн заалтыг үндэслэн улс төрийн намын санхүүжилт авах эрхтэй болж байна. 
iKon.mn сайтын "Сонгууль 2024" хуудаснаас УИХ-ын 13 тойргийн болон нам, эвсэл, нэр дэвшигч бүрийн авсан саналын мэдээг хүлээн авна уу.

Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйл. Төрийн санхүүжилт

27.1.Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид "нийт сонгогч" гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно.
27.3.Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.

Тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1. Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам нь сонгуулийн бус жилд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг дараах хэлбэрээр авах эрхтэй. 

30.1.1.намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглах;
30.1.2.намын хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх,
30.2.Энэ хуулийн 30.1-д заасан шууд бус дэмжлэг авах тухай намын хүсэлтийг 30 хоногийн дотор сонгуулийн төв байгууллага шийдвэрлэнэ.
30.3.Энэ хуулийн 30.1.1-д заасан байгууллага уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимаа үнэ төлбөргүй ашиглуулах, энэ хуулийн 30.1.2-т заасны дагуу олон нийтийн радио, телевиз үнэ төлбөргүй нэвтрүүлэх үүрэгтэй.
30.4.Энэ хуулийн 30.1.2-т заасан нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд төрөөс үзүүлсэн шууд бус дэмжлэгийг дурдана.
30.5.Сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс санал хураалтын дүн гарах хүртэл хугацаанд энэ хуулийн 30.1-д заасан шууд бус дэмжлэгийг намд үзүүлэхгүй.
news.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ8 цаг 59 минутын өмнөАНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна9 цагийн өмнөУИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа9 цагийн өмнөХөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ9 цагийн өмнөОйн салбарт урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгоно9 цаг 1 минутын өмнөХүн амын 9.6 хувийг ахмадууд эзэлж байна9 цаг 2 минутын өмнөБаянхошууны тойрог орчимд өнөөдөр авто замын асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ9 цаг 3 минутын өмнөГ.Түвшинсанаа: Дүүжин тээврийн 48 дүрэм, журмыг францаас монгол хэл рүү орчуулаад байна. Ирэх долоо хоногоос иргэдэд түгээнэ9 цаг 3 минутын өмнөСанхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, 316.2 сая төгрөгийн урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ9 цаг 4 минутын өмнөЭнэ өвөл хур тунадас нэмэгдэж, гэнэтийн дулаарал, хүйтрэл болох тул өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг анхааруулав9 цаг 53 минутын өмнө"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"9 сар 28. 16:21Ачаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ9 сар 28. 16:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.