Д.Бат-Эрдэнэ: Санал авах өдөр ажиллаж байгаа хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог


6-р сарын 21
15 цаг 39 минут

УИХ-ын сонгуулийн санал хураалт ирэх долоо хоногийн Баасан гарагт улс даяар 07:00-22:00 цагт зохион байгуулагдаж, бүх нийтээрээ амрах хуультай. Энэ өдөр байгууллагын онцлогоос шалтгаалан ажиллаж байгаа бол ажилтандаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй юм байна. Хэрэв саналаа өгөхөд нь саад учруулсан бол Зөрчлийн хуулийн дагуу тухайн ажил олгогч иргэн, ААН, байгууллагыг торгодог аж.

Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ "Сонгуулийн тухай хуульд зааснаар өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан сонгуулийн санал хураалт зохион байгуулагдах өдөр ажиллаж байвал сонгогчид чөлөө олгож, саналаа өгөх боломжоор хангах үүрэгтэй байдаг.

ААН, байгууллагаас ажилтандаа чөлөө олгож, сонгох эрхээ эдлэхэд саад учруулсан бол 100 сая төгрөгөөр торгох хуультай" хэмээн тайлбарлалаа.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах тухайд "Эрүүл мэндийн байдлын улмаас хэсгийн хороонд очиж саналаа өгөх боломжгүй, зөрчлийн улмаас баривчлагдсан иргэдээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг авдаг. Гэхдээ Сонгуулийн хуульд тухайн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгнө гэсэн өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн нэг сумаас Улаанбаатарын 461 дүгээр хорих ангид ирсэн хүнээс зөөврийн хайрцгаар санал авах боломжгүй юм" гэв.

Тэрбээр зургаадугаар сарын 28-нд сонгуулийн санал хураалтад идэвхтэй оролцохыг уриаллаа.

Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг нээлттэй шалгаж, өнөөдөр 21 аймаг руу хүргүүлж эхлэх аж.

Зөрчлийн тухай хуулиас:

Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 100 сая төгрөгөөр торгоно.
Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 100 сая төгрөгөөр торгоно гэж заажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27СОР17: Хурлын бэлтгэлийг эцэслэн баталгаажуулж байна7 сар 31. 23:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.