Өөрийн нас, өндөрт тохирсон скүүтер, дугуй унаж, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхийг НЭМҮТ зөвлөлөө


6-р сарын 11
16 цаг 52 минут

Урин дулаан цаг ирж, гадаа дулаарснаар иргэд, ихэвчлэн өсвөр насны хүүхэд, залуус унадаг дугуй, түрээсийн скүүтер унаж замын хөдөлгөөнд  оролцож, явган хүний замаар  зорчих нь элбэг болсон.

Мөн эдгээрийн дотор 16 нас хүрээгүй хүн мопед унаж, замын хөдөлгөөнд оролцох тохиолдлууд ихсэж, зам тээврийн ослын аюулд өртөх эрсдэл дагуулж буй холбоотойгоор Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(НЭМҮТ)-өөс зөвлөмж хүргэж байна.

 

Унадаг дугуй, скүүтер, скейтборд унахдаа баримтлах аюулгүй ажиллагааны дүрэм:

  • Өөрийн нас, өндөр, чадварт тохирсон скүүтер, скейтборд, унадаг дугуй унах
  • Дуулга өмсөх
  • Тохой, өвдөг, хамгаалалтын хэрэгсэлтэй байх
  • Унадаг дугуй, скүүтер, скейтборд унасан үедээ чихэвч, гар утас хэрэглэхгүй
  • Тод өнгийн болон, цацруулагчтай хувцас өмсөх
  • Замын хөдөлгөөний дүрэм, журмыг мөрддөг байх
  • Зүүн эргэх, баруун тийш эргэх, зогсох гарын дохиог сургах
  • Замын дохио, тэмдгийг ойлгож ажиглаж байгаа эсэхийг шалгах 
Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ38 секундын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно1 минут 6 секундын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо2 минут 1 секундын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу3 минут 7 секундын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна3 минут 40 секундын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.