УИХ-д нэр дэвшигчдийн ГОЁЛ


6-р сарын 11
16 цаг 51 минут

УИХ-д нэр дэвшигчдийн ГОЁЛ

2024 оны УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд нэр дэвшигчид өчигдрөөс /2024.06.10/ үнэмлэхээ гардан авч, албан ёсны сурталчилгаагаа эхлүүлсэн. Зарим нэр дэвшигчийн хувьд өнгө өнгийн торгон дээл, бүрх малгайгаар гоёж, бусдаас ялгарч байлаа. Жишээлбэл, энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт Д.Ганбат, О.Алтангэрэл, А.Адъяасүрэн, П.Мөнхтулга, Д.Цогтбаатар, С.Ганбаатар, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан, Э.Болорчулуун нар нэр дэвшиж, аймгийн иргэдтэй уулзалт хийж буй.

Энэ үеэр нэр дэвшигч А.Адъяасүрэн, С.Ганбаатар нарын шар өнгөтэй торгон дээл олны нүдэнд содон тусч байв. Нэр дэвшигч С.Ганбаатар үг хэлэхдээ "Би өнөөдөр яагаад шар дээлтэй ирсэн бэ гэвэл, монгол хүний хамгийн том хүндэтгэл бол шинэ дээл хийж өмсөх. Тэр дундаа Өндөр гэгээний нутгийг зорин ирэхдээ шар торгон нударгатай дээл хийгээд ирлээ" гэдгийг онцолж байсан юм. Эмэгтэй нэр дэвшигчдийн хувьд ногоон, улаан, шар гээд тод өнгийн дээлээр гоёжээ. Нэр дэвшигч П.Анужин гэхэд улаан өнгийн чамин хийцтэй дээлээр гангарч, ард түмэнтэйгээ сэлфи даруулж явна. Түүнээс дутахааргүй Б.Батцэцэг сайд ногоон өнгийн дээлээр гангарчээ.

Мөн улс төрийн зарим намын нэр дэвшигчид намынхаа лого, өнгөтэй адил ногоон, улбар шар, цэнхэр, улаан дээлээр гоёсон харагдана.

Тодруулбал, Үндэсний эвслийн нэр дэвшигчид ногоон өнгийн костьюм пиджакаар жигдэрсэн бол Шинэ намын нэр дэвшигчид улбар шар зангиа, дээлээр гоёсон байв. Харин ХҮН намынхан ягаан хантаазаар ижилсжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ослоос жилийн дараа 207 дугаар байрыг буулгах ажлын тендерийг нээв19 секундын өмнөСурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ2 минут 2 секундын өмнөБ.Баянмөнх агсны амь насыг хохироосон хэрэгт 15 жилийн ял оноов2 минут 21 секундын өмнөЭрх баригчид үнэнд гүйцэгдэж түлшээ солих болов13 минут 2 секундын өмнөУкраины дайны явцыг өөрчлөхийг НАТО-гийн орнуудад уриалав15 минут 16 секундын өмнөЭрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2023 оныхоос 445.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ21 минут 54 секундын өмнө"Мазаалай-2025" Олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд 10 орны уран бүтээлчид оролцож байна23 минут 27 секундын өмнөӨсвөрийн уран нугараачид Монте Карлогоос "Алтан алиалагч" цом хүртжээ1 сар 23. 17:31Хогны уутан дотроос хоёр мянган жилийн өмнөх хөшөө олджээ1 сар 23. 17:30Төрийн өмчит компанийн засаглалд далайцтай реформ хийнэ1 сар 23. 17:29Сэрэмжлүүлэг: Цас орж, цасан шуурга шуурна1 сар 23. 17:28Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай боллоо1 сар 23. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.