Иргэний мөнгөн хандив 10 сая, хуулийн этгээдийнх 30 сая төгрөгөөс хэтрэхгүй


6-р сарын 11
16 цаг 49 минут

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцож буй нам эвсэл, нэр дэвшигчдэд зориулж, Сонгуулийн ерөнхий хорооноос зардалтай холбоотой асуудлаар зөвлөмж гаргажээ. Үүнд, 

-Нэр дэвшигчид зургаадугаар сарын 13-наас өмнө Үндэсний Аудитын газарт зардлын данс нээсэн банкны нэр, дансны дугаарыг бүртгүүлэх;

-Зардлын данс нээсэн өдрөөс нь хойш авах мөнгөн хандив нь иргэн 10 сая төгрөг, хуулийн этгээд 30 сая төгрөгөөс хэтрэхгүй байх;

-Хандив өгч байгаа иргэн нь нэр, хандивын эх үүсвэрийн мэдээлэл, регистрийн дугаарыг, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар, хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ гүйлгээний баримтад тусгана. Энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаах, буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэх;

-Мөнгөн бус хандивыг зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 26-ныг дуусталх хугацаанд зөвхөн тухайн нэр дэвшигчид өгнө. Мөнгөн бус хандивын үнэлгээг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн гэрээгээр хэмжээг тогтоож, уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байх;

-Нам эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхлэн сонгуулийн тойрогт нэр дэвшигч 2024 оны долоодугаар сарын 28-ныг дуусталх, нам эвсэл  2024 оны наймдугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд сурталчилгаа явуулах зориулалтаар зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргах;

-Нам эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигч авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг 2024 оны зургаадугаар сарын 25-нд нийтэд ил тод мэдээлж, Үндэсний Аудитын газарт хүргүүлэх;

-Нам эвсэл 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрийн дотор, сонгуулийн тойрогт нэр дэвшигч 2024 оны долоодугаар сарын 28-ны өдрийн дотор Ерөнхий аудиторын А/45 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын дагуу зардлын тайлангаа гарган, хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж, Үндэсний Аудитын газарт хүргүүлнэ. 

Дээрх хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх аж. Зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хороо дараагийн сонгуульд оролцоход нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Э.Оюунболд арслан энэ жилийн баяр наадмаар зодоглохгүй7 сар 10. 17:02Наадмын нээлтийн тасалбарыг өнөөдөр 20:00 цагаас www.ticket.mn сайтаар худалдана7 сар 10. 17:00“EZNIS AIRWAYS” ПРАГА ХОТ РУУ ШУУД НИСЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ7 сар 10. 16:59Уяач нь өөрөө азаргаа унаж түрүүлэв7 сар 10. 16:58"NATO"-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ7 сар 10. 16:58Хүннү рок урсгалыг үндэслэгч "THE HU” хамтлагийн эх орондоо хийх тоглолт өнөөдөр болно7 сар 10. 16:52Сэрэмжлүүлэг: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно7 сар 10. 16:51“Буудайн ганд тэсвэртэй Дархан-144 сорт” сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээв7 сар 10. 16:49Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан Чингис хаан Үндэсний музейд зочлов7 сар 10. 16:48Төрийн далбааг “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд байнга мандуулах ёслол боллоо7 сар 10. 16:46ТЦА: Улаанбаатар хотоос гарах замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна7 сар 9. 18:35УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үүрэгт ажлаа хүлээн авав7 сар 9. 18:34
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.