"СЭРГЭЛЭН" НЬ ДЭНДСЭН 7 ДУГААРТАЙ НЭР ДЭВШИГЧ ГАНБАТЫН ХОСБАЯР ГЭЖ ХЭН БЭ?


6-р сарын 11
16 цаг 46 минут

"Сэргэлэн" нь дэндсэн 7 дугаартай нэр дэвшигч Ганбатын Хосбаяр гэж хэн бэ?

Домгийн шувуу үргээж, Монгол төрийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр албан ёсоор эхэлсэн. Сонгуулиар нэр дэвшигчид бодлого ярьж, цэц булаалдахаас илүүтэй морь малтай зургаа авахуулж, автобусаар зорчиж, хүүхдийн цэцэрлэгт нэг өдрийг өнгөрүүлэх гэх мэт сайн муу арга хэрэглэж, бусдаас онцгойрохыг чухалчилдаг.

Өчигдөр л гэхэд Хангайн бүсэд Ардчилсан намаас нэр дэвшсэн 9 хүн Баянхонгор аймагт сонгуулийн сурталчилгааны нээлтээ эхлүүлсэн. Энэ үеэр Өвөрхангай аймгийн уугуул Ганбатын Хосбаяр нэр дэвшигч ямар сэргэлэн нэгэн болохоо харуулаад авна лээ. Тэрбээр ногоон дээлнийхээ энгэр дээр, ард талдаа 7-ийн тоо бас овог нэрээ бичүүлсэн байлаа. Энэ тухайгаа тайлбарлахдаа, “Би, миний нэр саналын хуудасны долоодугаарт бичигдсэн байгаа. Миний нэрийг, дугаарыг цээжлээд аваарай” гэж хэлсэн юм. Түүнийг ийн хэлэхэд нээлтэд хүрэлцэн ирсэн олон түмэн инээлдэж, Ганбатын Хосбаяр тэднийг хөөрхөн хөгжөөгөөд авна лээ. Мөн тэрбээр өөрийгөө сумын төвд төрж өссөн, жирийн нэг эмч, багшийн хүүхэд. Их сургуулийн багшаар ажлын гараагаа эхэлж, бизнест хөл тавьсан. Сүүлийн арав гаруй жил Улаанбаатарт мянгаад айлын орон сууц ашиглалтанд оруулсан гэв. 

Гараа сайн бол бариа сайн гэж. Ганбатын Хосбаяр энэ өдрүүдэд энэ дээлтэйгээ давхиад байвал “7 дугаартай Ганбатын Хосбаяр-ыг Хангайн бүсийнхэн андахгүй болох нь дамжиггүй биз ээ. 

May be an image of 6 people and text

May be an image of 8 people and text

May be an image of 6 people and text

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 цаг 35 минутын өмнөДаваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 цаг 41 минутын өмнөП.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав6 цаг 42 минутын өмнөСонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов6 цаг 44 минутын өмнөТөмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ6 цаг 46 минутын өмнөУлаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ6 цаг 47 минутын өмнөҮндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай6 цаг 48 минутын өмнөХятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа6 цаг 56 минутын өмнөРичард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай7 цаг 4 минутын өмнөУлаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.