Д.ӨСӨХБАЯР: ХОЙД БҮСТЭЙ МИНИЙ АЖИЛ, АМЬДРАЛ НЯГТ ХОЛБООТОЙ. ТИЙМЭЭС ХОЙД БҮСИЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА


6-р сарын 10
18 цаг 54 минут

Д.Өсөхбаяр: Хойд бүстэй миний ажил, амьдрал нягт холбоотой. Тиймээс хойд бүсийг хөгжүүлэхийн төлөө ажилланаСайн байцгаана уу. Өнөөдөр хойч ирээдүйдээ санаа зовж, улс орныхоо ирээдүйд, Эрдэнэт хотынхоо ирээдүйд, үр хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовж, энд бид бүхний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.

Би өөрөө Эрдэнэт хотын унаган хүүхэд. Та бүхэн бүгд намайг “Чандмань”-ийн Өсөхөө гэдгээр нь сайн мэднэ. Миний хүүхэд ахуй нас, миний амьдрал Эрдэнэт хоттой салшгүй холбоотой. Эрдэнэт хотдоо төрж өсч, ажиллаж, амьдарч өнөөдөр улстөр рүү ороод Эрдэнэт хотынхоо хөгжлийн төлөө, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө хойч ирээдүйнхээ төлөө залуу насныхаа эрч хүчийг зориулахаар зориг шулуудан Та бүхнийхээ өмнө зогсож байна. 

Өнөөдөр Эрдэнэтчүүд маань юу хүсч байна вэ гэвэл, ажилтай орлоготой байхыг л хүсдэг. Бид бүхэнд ажлын байр байна уу. Хомс байгаа. Ганцхан том үйлдвэр байна. Эрдэнэт үйлдвэр маань байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийнхээ буянд л Эрдэнэт хотод амьдардаг 110 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байна.

Бүх бизнес маань Эрдэнэт үйлдвэрийн ашиг орлого, ажилчдын цалинтай холбоотой. Бүх жижиг бизнес, бүх хувийн бизнес, бүх өрхийн үйлдвэрлэл Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинтай холбоотой учраас би та бүхэндээ өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийнхээ талаар санаж, бодож явдгаа хэлье гэсэн юм аа.

Миний залуу нас Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн. 18 настайдаа Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчнаар орж, таван жил цахилгаанчны ажлыг хийсэн. Эрдэнэт үйлдвэрийнхээ ажилчдын ажил амьдралыг сайн мэддэг хүний хувьд Эрдэнэт маань өнөөдөр ямар үйлдвэр билээ. Дэлхийн топ 10 үйлдвэрийн нэг хэвээрээ байгаа. Гэтэл дэлхийн топ арван уурхайн жишгээр Эрдэнэт үйлдвэрийн маань ажилчид цалин хөлсөө авч чадаж байгаа бил үү. Бид бүхэн өнөөдөр хөдөлмөрийнхөө хөлсийг, баялаг бүтээснийхээ үр шимийг Эрдэнэтчүүд бид хүртэж чадаж байгаа юу. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажилладаг ажилчид элбэг дэлбэг сайхан амьдардаг гэдэг нэртэй боловч тэр бүр хангалуун цалин мөнгөө авч чадахгүй байгаа.

Бид бүхэн Эрдэнэтийн иргэдийн хувьд Эрдэнэт үйлдвэрээс хувь авах ёстой гэж боддог. Баялгийн хувийг ард түмэн тэгш хүртэх ёстой гэж Үндсэн хуулинд заасан байгаа. Түүний дагуу Эрдэнэтчүүд Эрдэнэт үйлдвэрээс хувь авдаг болохыг бид бүхэн намынхаа мөрийн хөтөлбөрт тусгаж, үүнийг хэрэгжүүлэх болно гэдгээ хэлэх байна.

 

Саяхан манай Орхон аймгаас УИХ-д сонгогдсон Норовын Алтанхуяг гишүүн маань ажил хэрэг болгон хөөцөлдөж байж “Ачит ихт” компанийг хууль бусаар 100 хувь хувийн өмчид очсон байсныг Төрд буцаагаад авсан түүхэн үйл явдал болсон. Энэ бүхэнд та бүхэн бас гар бие оролцсон. Алдагдсан 34 хувиа ард түмэн буцааж авсан. Энэ авсан хувиасаа Орхон аймгийн иргэд бид бүхэн хувь хүртэх ёстой гэж боддог.

Өнөөдөр би өөрийгөө Эрдэнэтчүүдийн, худалдаачдын, барилгачдын, бизнес эрхлэгчдийн, гэр хороололд амьдардаг иргэдийн төлөөлөл гэж үздэг. Энэ бүх амьдралыг энэ биеэрээ туулж үзсэн хүний хувьд жаргал, зовлонг нь ойлгодог. Энэ бүхнээс гарах ганцхан алхам бий. Өнөөдөр сонголтоо зөв хиймээр байна. Өнөөдөр бизнес эрхлэгчдийнхээ ажил үйлчилгээг дэмжмээр байна. Орхон аймагт надтай мөр зэрэгцээд бизнес хийж байсан хүмүүс олноороо хаалгаа барьж байна. Татварын дарамт өндөр байна. Эрдэнэтчүүд бид бие биенийгээ сайн таньдаг, сайн мэддэг.

Өнөөдөр хэлэх үгээ хэлж чаддаг ард түмэн гэж би боддог. Яг энэ талбай дээр би өөрөө Ардчилсан холбооны даргын хувьд хэлье.

Бид бүхнийг өөрөө өөртөө эзэн болж, ажилтай орлоготой, эрүүл саруул, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөө өөрсдөө бий болгоно гэж тэмцсэн ахмад партизанууд энд сууж байна. Тэртээх 1989 оны 12 дугаар сарын гуравны өдөр яг энэ талбай дээр анхны тайван жагсаал Орхон аймагт анх удаа болсон юм шүү. Түүхэн ардчиллын өлгий аймгийн хувьд, түүхэн нутгийн хувьд та бүхэн энэ удаа Ардчилсан Монгол Улсаа ардчилсан хэвээр нь үлдээхийн төлөө, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүнлэг ардчилсан нийгэмдээ эрх дураараа, хийх гэсэн зүйлээ хийж, хэвлэн нийтэлж, ажил бизнесээ эрхэлж, гадаад улс руу хүссэн үедээ явдаг, хэний ч хараат бусаар өөрийнхөө амьдралыг босгох энэ боломжит нийгмээ хэвээр нь авч үлдэхийг Та бүхнээсээ уриалж байна.

Миний хувьд миний аав Булган аймгийн Сайхан сумын хүн. Миний ээж Хөвсгөл аймгийн хүн. Би өөрөө Эрдэнэт хотын унаган хүүхэд. Одоо бүсийн хөгжил яриад бид та бүхний өмнө зогсож байна. Энэ хойд бүстэй миний ажил, амьдрал нягт холбоотой гэж би үздэг. Энэ бүсэд тулгамдсан асуудлуудыг та бүхнийхээ төлөөлөл болоод, энэ биеэ зориулан зүтгэх болно гэдгээ илэрхийлье.

Та бүхэндээ баярлалаа. Манай баг, хамт олныг багаар нь дэмжээрэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!7 цаг 11 минутын өмнөДаваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно7 цаг 18 минутын өмнөП.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав7 цаг 18 минутын өмнөСонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов7 цаг 20 минутын өмнөТөмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ7 цаг 22 минутын өмнөУлаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ7 цаг 23 минутын өмнөҮндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай7 цаг 24 минутын өмнөХятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа7 цаг 32 минутын өмнөРичард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай7 цаг 40 минутын өмнөУлаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.