Н.Наранцэцэг: Сонгуульд оролцогчдын мэдээллийг авах хүсэлт гаргасан нам, эвслүүд уг баримтыг задруулахгүй байх үүрэгтэй


6-р сарын 10
17 цаг 27 минут

Сонгуульд оролцож сонгогчдын нэрсийн жагсаалтыг авах хүсэлт гаргасан нам, эвслүүдэд хуульд заасан журмын дагуу олгосон талаар Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ)-ын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэг мэдээлсэн юм.

Энэ талаар тэрбээр "Улсын Их Хурал (УИХ)-ын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.21-т заасны дагуу УБЕГ-аас сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх үйл ажиллагааг танилцуулах арга хэмжээг хоёр удаа зохион байгуулсан. Тухайлбал өнгөрсөн тавдугаар сарын 29-нд эхний уулзалт хийсэн. Уг уулзалтаар УБЕГ-аас сонгуулийн тухай хуулийн хэрэгжүүлэлттэй холбоотойгоор ямар чиг үүрэгтэй ажиллах болон сонгогчдын нэрсийн жагсаалттай танилцах болон ашиглах журмын талаар танилцуулсан. 

Дараагийн уулзалтыг зургаадугаар сарын 5-ны өдөр хийсэн. Уг уулзалтад нийт нэг эвсэл, 19 намын төлөөлөл оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу 42 хүнд танилцуулсан юм.

Энэ үеэр сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэхтэй холбоотой болон түүнийг хэрхэн ашиглах талаар танилцуулсан. Энэ үеэр нам, эвсэл, төрийн бус байгууллагуудаас ирсэн тодорхой баримтууд дээр ажиллаж, эргэлзээтэй асуудлыг тайлах байдлаар ажилласан. 

Мөн сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-д бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтыг батлахаас хоёр хоногийн өмнө нэг удаа, сонгуулийн санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нэг удаа өгөх зохицуулалт бий.

Уг зохицуулалтын дагуу энэ сарын 8-ны өдөр СЕХ-д бүртгүүлсэн нэг эвсэл, найман нам сонгогчдын нэрсийн жагсаалтыг авах хүсэлтээ ирүүлсний дагуу цахимаар хүлээлгэж өгөх үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ хуульд заасны дагуу нийт сонгогчдын тодорхой мэдээллийг хүсэлт гаргасан намд өгдөг. Тодруулбал эцэг, эхийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн мэдээллийг агуулсан байдаг. 

Сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээж авсан тухайн этгээд нь УБЕГ болон Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ)-ын баталсан журмын хүрээнд ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл сонгогчдын нэрсийн жагсаалтад давхардсан зөрчил байгаа эсэхийг болон сонгуулийн эрх бүхий иргэнд бүртгэгдсэн эсэхийг давхар нягтлах үүрэгтэй. 

Бидний намуудад өгч буй энэ баримт нь иргэний хувийн мэдээлэлд тооцогдоно. Иргэний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд заасны дагуу тухайн мэдээллийг алдагдуулахгүй байх үүрэгтэй. Тиймээс тухайн нам, эвсэлтэй нууцын баталгаа гаргуулах гэрээнд гарын үсэг зурж байж, дээрх мэдээллийг өгсөн" гэж ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.