Канцлер Олаф Шольцын нам түүхэн дэх хамгийн бага саналыг авчээ


6-р сарын 10
17 цаг 22 минут

Канцлер Олаф Шольцын нам түүхэн дэх хамгийн бага саналыг авчээ

Европын парламентын сонгуулийн дүн Даваа гаригт гарч, популист, хэт барууны намууд хамгийн их дэмжлэг авсан байна. Хэт барууны үзэл баримтлалтай "Identity and Democracy" бүлэг  томоохон ялалт байгуулсан бол баруун жигүүрийн "European Conservatives and Reformists"-ын саналын тоо өнгөрсөн сонгуультай харьцуулахад өссөн. Баруун төвийн үзэл баримтлалтай "European People’s Party" нам дахин парламентад хамгийн олон суудлыг авчээ. Харин "Renew Europe and the Greens ба "Greens/European Free Alliance" намууд  цөөнгүй суудлаа алджээ.

Намууд хэчнээн суудал авсныг доорх жагсаалтаас үзнэ үү: 

  • European People’s Party (EPP) —  Өнгөрсөн хугацаанд 176 суудал авсан бол энэ удаад 184 суудал авсан
  • Progressive Alliance of Socialists & Democrats (S&D) —  139 суудал
  • Renew Europe (RE) — 102 суудлаас буурч, 80 суудал авсан
  • European Conservatives and Reformists (ECR) — 69 суудлаас дээшилж, 73 суудал авсан
  • Identity and Democracy (ID) — 49 суудлаас ахиж 58 суудал авсан
  • Greens/European Free Alliance —71 суудлаас буурч 52 суудал
  • The Left — 37 суудлаас буурч 36 суудал
  • Non-attached members (NI) — 62 суудлаас буурч 45 суудал тус тус авчээ.

Европын холбооны гишүүн, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен " Манай нам парламентад хамгийн хүчтэй гэдгээ дахин нотоллоо" гэж мэдэгджээ. Тэрбээр урьдчилсан дүн гарсны дараа мэдэгдэл гаргасан бөгөөд намын нийт гишүүд шийдэмгий, нэгдмэл байсны үндсэн дээр ялалт байгуулсан гэв. Канцлер Олаф Шольцын Социал Демократ нам түүхэн дэх хамгийн бага саналыг авч, хэт барууны үзэлт Германы төлөөх алтернатив намын ард гуравдугаар байр руу унажээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны "Renaissance party"  нам Марин Ле Пенийн хэт барууны үзэлтэй "National Rally"-д хүнд ялагдал хүлээсэн. Үүний дараа ерөнхийлөгч Макрон парламентын гэнэтийн сонгууль явуулахыг уриалав.

Италийн ерөнхий сайд Жоржиа Мелонигийн баруун жигүүрийн "Brothers of Italy" нам European Conservatives and Reformists (ECR) бүлгийн дийлэнх суудлыг авсан. Австри, Нидерланд, Польш улсууд баруун болон хэт барууны намуудад ихээхэн дэмжлэг үзүүлсэн байна. Европын холбооны хэмжээнд дөрвөн өдрийн турш үргэлжилсэн санал хураалтын дараа эдгээр дүн гарчээ. Европын холбооны 27 гишүүн орны 400 сая гаруй хүн Европын холбооны гол гурван байгууллагын нэг болох  парламентын сонгуульд санал өгөх эрхтэй байсан.

Европын парламент нь Европын холбооны хууль тогтоомжийг шийдвэрлэх үүрэгтэй цорын ганц байгууллага юм. Европын парламент гишүүн орнуудын элч төлөөлөгчөөс бүрдэх ба эдгээр гишүүд нь нам болон бүлгүүдийг бүрдүүлнэ. Парламент нь батлах, хянах шаардлагатай Европын холбооны төсөвт үүрэг гүйцэтгэдэг. Шинэ парламент 720 суудалтай бөгөөд хамгийн олон хүн амтай мужууд Европын парламентын гишүүнийг сонгох үүрэгтэй. Герман 96 оноогоор тэргүүлж байгаа бол Кипр, Люксембург, Мальта тус бүр зургаан байртай байна.

Эх сурвалж: CNBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.