Ц.БААТАРХҮҮ ИРГЭДИЙН ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛААР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГОМДОЛ ГАРГАВ


6-р сарын 10
13 цаг 21 минут

Ц.Баатархүү иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргав

АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү Үндсэн хуулийн цэцэд иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах асуудлаар гомдол гаргаж байгаа талаараа мэдээлэл өглөө.

Энэ үеэр “Монгол улсын иргэн бүр хувийн өмчтэй байх, өмчөө хамгаалуулах, түүндээ эзэн байх, нэмэлт орлоготой байх эрхэй. Үүнийг нь Үндсэн хуулинд тусгаж өгсөн байдаг. Гэтэл сүүлийн дөрвөн жил УИХ иргэдийнхээ боломжийг нэмэгдүүлэх байтал эсрэгээрээ боломжийг нь хулгайлах, өмчилсөн байгаа газрыг нь булааж авах хуулийг баталсан. Энэ нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн, иргэдийнхээ хувийн өмчтэй байх амин чухал ардчилалын заалтыг ноцтой зөрчсөн байна гэж үзэж гомдол гаргаж байна.

Аялал жуулчлалын зориулалт гэдэг нэрийн дор орон сууцны хороолол босгож байгаа энэ газрын авилгыг илчилсэн сонсгол хийгээч гэсэн шаардлагыг УИХ-д удаа дараа хүргэж байсан боловч энэ сонсголоос зугтасаар бүрэн эрхээ дуусгаж байна. Мөн Газрын тухай хуулиар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа газар өмчилж авах эрхтэй байсаар байтал нийслэл хотын иргэдийн газар өмчлөлийг зогсоосон. Гэтэл энэ газар өмчлөх хуулийг зогсоосон байна. Тиймээс энэ хуулийн хэрэгжилтийг хангаж өгөх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!7 цаг 28 минутын өмнөДаваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно7 цаг 35 минутын өмнөП.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав7 цаг 36 минутын өмнөСонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов7 цаг 37 минутын өмнөТөмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ7 цаг 40 минутын өмнөУлаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ7 цаг 41 минутын өмнөҮндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай7 цаг 42 минутын өмнөХятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа7 цаг 50 минутын өмнөРичард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай7 цаг 58 минутын өмнөУлаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.