УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ирэх даваа гарагаас эхэлнэ


6-р сарын 7
16 цаг 00 минут

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ сарын 10-ны өдрөөс буюу ирэх даваа гарагаас албан ёсоор эхэлнэ. 

Сонгуулийн ерөнхий хороо тухайн өдөр сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд үнэмлэхийг нь олгох юм. Үүний зэрэгцээ 10-ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээлэл, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг https://m-election.mn/ цахим хуудастаа тус тус байршуулах юм. 

Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, хоёр эвслийн төлөөлөл тухайн өдрийн 8.00 цагаас эхлэн хүлээн авна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө болон төлөөлөх хүн очиж үнэмлэхийг авах аж. 

Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоохоор хуульчилсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа6 цаг 42 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна6 цаг 43 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна6 цаг 44 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана6 цаг 45 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ6 цаг 45 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ6 цаг 45 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна6 цаг 47 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө6 цаг 48 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ6 цаг 48 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав6 цаг 49 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.