Хоёр тэрбум ам.доллар босгох Б.Бат-Эрдэнийн амбиц


6-р сарын 7
15 цаг 09 минут

Хоёр тэрбум ам.доллар босгох Б.Бат-Эрдэнийн амбиц

Монгол Улс аялал жуулчлалаар 2024 онд хоёр тэрбум ам.долларын орлого олох амбиц тавиад байна.  Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын салбар 2023 онд 1.3 тэрбум ам.доллар буюу дөрвөн их наяд давсан эдийн засгийн үр өгөөжийг үзүүллээ. 2024 онд хоёр тэрбум буюу зургаа орчим их наядыг олох зорилго тавьсан. Аялал жуулчлалын бизнес эрхлэгч болгоныг тэрбумтан болгохын төлөө бид ажиллаж байна” гэсэн нь яах аргагүй том амбиц юм.

Аялал жуулчлал бол эдийн засгийг хөдөлгөх том хүч. Дэлхий даяар 1.4 тэрбум хүн аялж, 1,5 их наяд ам.долларын эдийн засгийн эргэлт бий болгодог гэх статистик бий.

Монгол Улс өнөө жил нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад буй. Өнгөрсөн жил 651 мянган жуулчин хүлээн авснаар экспортын орлого 1.3  тэрбум ам.долларт хүрсэн нь аялал жуулчлалын салбарт гарсан түүхэн дээд амжилт болсон.

Цар тахлын нөлөөгөөр тэг зогсолт хийж, ажиллах хүчнийхээ 60 гаруй хувийг цомхотгохоос аргагүйд хүрч, амаргүй шийдвэр гаргаж байсан үетэй харьцуулахад 2023 он аялал жуулчлалын салбарынханд сэргэлт, тэсрэлт авч ирсэн түүхэн жил байсан гэж дүгнэж болно. Ийн сэргэлт авч богино хугацаанд босоход салбар яамнаас хэрэгжүүлсэн арга хэмжээ хамгийн том нөлөө үзүүлжээ. Энэ онд ч тодорхой бодлого үргэлжлэн хэрэгжинэ. Тухайлбал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг дэмжих зорилгоор 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Зээлийг банкуудаар дамжуулан 2-3 жилийн хугацаатай олгоно. Нэг зээлдэгчид дээд тал нь нэг тэрбум төгрөгийн зээл олгож байна. Зээлийн хүү нь арилжааны зээлийн хүүгээс 5-6 хувиар бага.

Аялал жуулчлалын компаниудыг төрөөс зээлийн бодлогоор дэмжиж байгаа нь үйл ажиллагаагаа томруулж, илүү олон жуулчин хүлээн авч, жуулчид тав тухтай үйлчилгээ авах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой юм. Зээлийн хүү өндөр байдгаас аялал жуулчлалын компаниуд орныхоо тоог нэмэх боломжгүйн дээр байгальд ээлтэй 00 –той болж чаддаггүй тухай учирладаг. Иймээс энэхүү зээл олон жуулчны баазад чухал хөрөнгө оруулалт болох юм. Мөн аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг нэмэгдүүлэхийн тулд ДНБ өндөртэй орнуудыг визнээс чөлөөлөх арга хэмжээг үргэлжлүүлнэ. Дээрх арга хэмжээний үр дүнд визгүй зорчих жуулчдын тоо нэмэгдэнэ. Дэлхийн 36 орны иргэдэд цахим виз олгох арга хэмжээг авсан нь энэ онд ч үргэлжлэх аж. Монгол Улсыг зорчин ирсэн жуулчдад тулгардаг хамгийн том бэрхшээл нь морь харах газар олддоггүй. Эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор

Байгаль орчин аялал жуулчлалын яам 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хувийн хэвшлүүдэд олгосон байна. Дээрх арга хэмжээний хүрээнд зам дагуух 30 орчим жорлонг барьж, шинэчлэх ажил хийгджээ. Энэ нь байгаль экологийг хамгаалах талаасаа ч ач холбогдолтой.

Жуулчид Чингис хаантай холбоотой өв соёл үзэхийг хүсдэг ч Цонжинболдогийг харуулахаас өөр нүүр тахлах үзмэргүй байв. Сүүлийн хэдэн жилд хэл амтай ч Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Чингис хаантай холбогдох бүтээн байгуулалтуудыг хийснээр гадаадын зочдын өмнө нүүр улайхааргүй болж чадсан. Чингис хаан музейг барьж ашиглалтад оруулсан нь мөн л жуулчдыг үзэж харах үзмэртэй болгосон юм. Аялал жуулчлал улирлын чанартай ажилладаг байдлыг эцэс болгох зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын яам хувийн хэвшлүүдтэйгээ хамтран өвлийн эвентүүдийг тогтмол зохион байгуулж, жуулчдыг татдаг болсноор өвлийн аялал жуулчлалын сэтгэл ханамж нь дулааны улирлаас давсан дүн гардаг болжээ.  Мөн Монгол Улс улирлын аялал жуулчлалаас дөрвөн улирлын аялал жуулчлалтай болсон төдийгүй аялал жуулчлалын үр өгөөж, ашиг шимийг нутгийн иргэд, бизнес эрхлэгчид бодитоор хүртдэг тогтолцоог бий болгохоор зорьж буй аж. Эхнээсээ ч үр дүн гарч эхэлсэн байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн жил “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаагаа зарласан.

Энэ үеэрээ  “200 малтай малчин жилдээ долоон сая төгрөгийн орлого олж байгаа бол жуулчин хүлээн авснаараа 50 сая төгрөг олох боломжийг бүрдүүлнэ. Тийм учраас “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” гэж ярихад итгэсэн хүн цөөн.

Гэвч малчны хотонд дэлхийн хэдэн сая дагагчтай инфлюнсерүүд оччихсон хурга, ишиг тэврэн зураг хөргөө татуулж, дэлхий дахинаа шуугиулж, малчид ч орлоготой болсноо ярьж эхлэхэд “Мал аж ахуйгаар дамжуулан жуулчдаас доллар босгох боломж бүрэн байгаа юм байна” гэж хүлээн зөвшөөрцгөөсөн.

Бодлогын яамнаас өнгөрсөн онд гадаадын олон сая дагагчтай инфлюзер ашиглан хийсэн Монгол орны аялал жуулчлалыг дэлхийн олон сая хүнд хүргэх зар сурталчилгаа зорилгоо хэрэгжүүлснийг аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчид хүлээн зөвшөөрдөг. Хувийн хэвшлүүд ч мөн санаачлагатай ажилласныг дурдаж байгаа юм. Энэ онд ч дээрх маркетинг үргэлжлэх нь.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам Монгол Улсыг сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг Япон улсаас гадна БНХАУ, ОХУ, БНСУ, Вьетнам, Тайланд улсад зохион байгуулжээ.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны тавдугаар сард Япон улсын Токио хотын “Гинза”-ийн гудамжинд Монголын аялал жуулчлалын салбарыг сурталчлах парад зохион байгуулсан бол Нэрима дүүрэгт “Go Mongolia” арга хэмжээг жил бүр болдог “Хаврын баяр”-тай хамтатган хийжээ. Тус арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхсон байна. Япончууд Монгол орны түүх, соёл, ёс заншил, нүүдэлчдийн өвөрмөц амьдралыг таашаадаг төдийгүй морь унах, өндөр ууланд авирах зэрэг аяллуудыг илүүтэй сонирхдог аж. Мөн од харах аялал хамгийн сонирхолтой ачлал жуулчлалын бүтээгдэхүүний нэг болдог байна.

Жуулчдад тулгардаг нэг бэрхшээл нь тээвэрлэлт байсаар ирсэн. Зам тээврийн хөгжлийн яам агаарын тээврийг либералчлах бодлого хэрэгжүүлснээр нислэгийн тоо өсч, тийзний үнэ хямдарсан төдийгүй МИАТ компаниас гадна хувийн хэвшлийн агаарын авиа компани ч гадаад улс руу нислэг үйлддэг болсон нь жуулчдын урсгал нэмэгдэх боломжийг бүрдүүлээд байна.

Монгол  Улс энэ онд нэг сая жуулчин хүлээн авбал эдийн засагт үзүүлэх үр өгөөж нэмэгдэнэ. Ийм боломж байгааг цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлт харуулсан.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ6 цаг 48 минутын өмнөЦэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэхийг хил хамгаалах байгууллагуудад чиглэл болгожээ6 цаг 49 минутын өмнөСҮХБААТАР: Хөх хотын эмч, мэргэжилтнүүдээс туршлага судаллаа6 цаг 50 минутын өмнө"Багш нарын 4, 5 дугаар сарын цалинг Цагаан сарын өмнө татаад олгочихсон байна. Нийгмийн даатгалд ₮44 тэрбумын өр үүссэн"6 цаг 50 минутын өмнө2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлэв6 цаг 51 минутын өмнөУлаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрлээ6 цаг 52 минутын өмнөАвлигын хууль зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэжээ6 цаг 55 минутын өмнөБ.Ган-Очир: Дэлхийн хотууд иргэдийнхээ төлөө байдаг бол манай хот дарга нарын төлөө оршдог6 цаг 56 минутын өмнө"Хүүхдэд тохироогүй хоол, хүнс хэрэглүүлэх нь хүчирхийлэл"6 цаг 57 минутын өмнө25 зүйлийн 669 амьтныг хууль бусаар агнасныг тогтоожээ6 цаг 57 минутын өмнө"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"4 сар 16. 16:13М.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ4 сар 16. 16:10
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.