АН: Эрх баригчид нийгмийг айдаст автуулж байна


6-р сарын 6
12 цаг 20 минут

АН: Эрх баригчид нийгмийг айдаст автуулж байна

Ардчилсан намаас өнөөдөр  /2024.06.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Хуульч, өмгөөлөгч О.Баасанхүү:

-Монгол төрийн сонгууль эхэлж байгаа. Энэ бол МАН-ын сонгууль биш. Бид өнөөдөр хүн ярихгүй хөгжил ярья. Нам ярихгүй бодлого ярья гэсэн уриатайгаар хэн нэгнийг харлуулах сонирхол байхгүй. Бид үнэн байдлыг хэлбэл, УИХ-ын 10 дугаар тойрогт дөрвөн ЖДҮ-чин, нэг төсвийн хулгайч, нэг бэлгий гаж донтон МАН-аас нэр дэвшиж байна гэж хэлж болно. Гэхдээ тийм зүйл огт ярихгүй гэсэн чинь нүүрсний хулгайч пи-арыг нь хийж байгаа юм билээ. Тэр этгээдийн санаачлагаар өнөөдрийн гүтгэлгийг хийж байна. Ард түмэндээ хандаж хэлэхэд та бүхэн фэйсбүүкээ шалгаж, нууц кодоо шалгаарай. Өнгөрсөн сонгуулиар 1000 хүний фэйсбүүк мессенжерийг хакердаж, нас барсан хүний нэр, зургийг ашигласан тохиолдол байгаа шүү.

Эрх баригчид өнөөдөр нийгмийг айдаст автуулж байна. УИХ-ын энэ удаагийн сонгуульд ард түмэн ялах хэрэгтэй байна. Ажил хийсэн бол шударгаар өрсөлдмөөр байна. Энэ бүх шударга бус зүйл төрийн тэргүүн анхаармаар байна. Эрх баригчид хийсэн ажлаа тайлагнаж тэр чиглэл рүүгээ кампанит ажлаа явуулаач ээ. Монголын ард түмэн бүгдийг харж байгаа шүү. Шударга өрсөлдөхийг уриалъя.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.