Мазаалайн тоо толгой сүүлийн үеийн судалгаагаар өсөлттэй гарч, 50-аас цөөнгүй байгааг тогтоожээ


6-р сарын 6
12 цаг 19 минут

Эрдэнэ Монгол “Save Mazaalai” хөтөлбөрийн хүрээнд Хүрээлэн төслийн баг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг, Говийн их дархан цаазат газарт том, жижиг хоёр мазаалайг энэ 5-р сард хальсанд буулгажээ.

Судлаачид сүүлийн үеийн техник технологийн хөгжлийн тусламжтайгаар сансрын дохиололтой хүзүүвч ашиглаж мазаалайн шилжилт хөдөлгөөнийг ажиглах, хянах боломжтой болсон. Мөн эдгээр болон холбогдох бусад судалгаануудын дүнгээр өмнө нь ердөө 20 гаруйхан гэж үздэг байсан мазаалайн тоо толгой өсөлттэй гарч, 50-иас цөөнгүй гэж үзэх болсон байна.

Мазаалай нь холимог идэштэй, нэн ховор амьтан бөгөөд цаг уурын эрс тэс нөхцөлд, хүний хөлөөс ихээхэн хол, дархан цаазат газрын гүнд нутагладаг онцлогтой.

Мазаалайн талаар иргэд олон нийтэд зөв, бодитой мэдээлэл олгох зорилгоор, Мазаалай хамгаалах үндэсний жилийн хүрээнд Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа болон Эрдэнэ Монгол компанийн “Save Mazaalai” төслийн дэмжлэгээр  Хүрээлэн төсөл, Сентрал телевиз хамтран Алтайн өвөр говиос баримтат нэвтрүүлгүүдийг бэлдэж, үзэгчдэд хүргэх юм байна.

Мөн олон нийтэд хандсан танин мэдэхүйн нөлөөллийн ажлууд хийгдэх аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.