Төрийн 16 залуу албан хаагч Японы их дээд сургуульд сурна


6-р сарын 6
12 цаг 18 минут

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн ноот бичигт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Сангийн сайд Б.Жавхлан нар энэ сарын 5-нд гарын үсэг зурав.

Япон Улс, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд хүчин чармайлт гаргаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын залуу төрийн албан хаагчдыг Японы их дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх юм. 

Энэ удаагийн хөтөлбөрийн дагуу 2025 онд хамгийн ихдээ 16 төрийн залуу албан хаагч тус улсын их дээд сургуульд суралцах боломжтой. 

Монгол Улсад 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөрт өдгөөг хүртэл нийт 416 /докторын зэрэгт 11/ хүн Япон Улсад суралцаад байна.

JDS хөтөлбөрийн төгсөгчид эх орондоо ирээд захиргааны байгууллага, их дээд сургууль, төв банк зэрэг олон төрлийн салбарт ажиллаж буй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.