Олон улсын шалгалтын үнэлгээг дүйцүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авна


6-р сарын 6
12 цаг 17 минут

БШУ-ы сайдын тушаалаар баталсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн төгсөгчийн үнэлгээг “Элсэлтийн шалгалт”-ын үр дүнд дүйцүүлэх хугацаа энэ сарын 15-нд дуусна. 

Иймд шалгуулагчид заасан хугацаанаас өмнө материалаа бүрдүүлэн БҮТ-д өгөх боломжтой. 

Үр дүнг дүйцүүлэх хөтөлбөрүүд:

-Кембрижийн AS, A,

 -IB- International Baccalaureate

 -TOEFL/IBT/

 -PTE

 -IELTS

 -SAT

 Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.    

Цахим хүсэлт илгээх заавар:

Олон улсын шалгалтын үнэлгээг “Элсэлтийн шалгалт”-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсээс “Дүйцүүлэх” гэсэн сонголтыг хийж, өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлнэ.   

Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал:

-Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт

-Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар

-Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/

-Суралцаж буй сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/

Боловсролын үнэлгээний төв хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэх юм. Оюутан, суралцагч хүсэлтийн хариуг

  1. www.eec.mn сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсийн “Дүйцүүлэх” гэсэн хэсэгт өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харах /дэлгэрэнгүй хариу харах боломжтой/
  2. https://eyesh.eec.mn/ цахим хаягаар “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” гэсэн цэсийг сонгож регистрийн дугаараараа нэвтэрч харна гэж Боловсролын үнэлгээний төв мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ5 минут 22 секундын өмнөХууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна6 минут 15 секундын өмнөУлсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна7 минут 40 секундын өмнөЯпоны сургуулиудад гадаад сурагчдын тоо эрс өсөж, суудлын тоо хүрэлцэхгүйд хүрчээ8 минут 50 секундын өмнөАмьгүй төрөлт долоодугаар сард хамгийн өндөр бүртгэгджээ10 минут 21 секундын өмнөС.Цэнгүүн: Ерөнхий сайд аа, Та авлигачдадаа хэзээ хариуцлага тооцох вэ11 минут 42 секундын өмнөАНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байна12 минут 58 секундын өмнөМонгол оронд судлагдаж, нөөц нь тогтоогдсон ашигт малтмалууд14 минут 1 секундын өмнөМалчдын 20 гаруйхан хувь нь залуучууд байна14 минут 58 секундын өмнөАТГ-аас Х.Нямбаатарыг шалгаж эхэлжээ16 минут 1 секундын өмнөХон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал9 сар 24. 16:56Маргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно9 сар 24. 16:55
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.