Шенгений визний хураамж энэ сард нэмэгдэнэ


6-р сарын 6
12 цаг 14 минут

Шенгений визний хураамж энэ сард нэмэгдэнэ

Шенгений визний төлбөр энэ сарын 11-нээс нэмэгдэнэ гэдгийг Европын комисс мэдэгдлээ. Насанд хүрэгчдийн визний үндсэн төлбөр 80-90 евро, хүүхдийнх 40-45 евро байсан бол удахгүй 12 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтийг Европын комисс гишүүн орнуудын инфляцитай холбон тайлбарлажээ.

Гэхдээ визний төлбөр нэмэгдсэн ч гэлээ бусад улс орны визний хураамжтай харьцуулахад харьцангуй хямд хэвээр байна. Тухайлбал, Их Британид 134 евро, АНУ-д 185 евро, Австрали 117 еврогийн хураамж авдаг.

Шенгений орнуудад Ирланд, Кипрээс бусад Европын холбооны гишүүн орнууд багтана. Румын, Болгар нь Европын холбооны гишүүн орон мөн ч Шенгений дүрмийг хэсэгчлэн хэрэгжүүлдэг учир бүрэн бүрэлдэхүүн хэсэг нь биш юм. Харин Норвеги, Исланд, Лихтенштейн, Швейцарь улсууд нь Европын холбооны гишүүн биш боловч Шенгений бүсэд багтдаг.

Европын комисс гурван жил тутамд визний хураамжийг дахин үнэлж, үнийг нэмэгдүүлэх боломжтой. Үүнд инфляцийн түвшин болон гишүүн орнуудын төрийн албан хаагчдын дундаж цалин нөлөөлдөг. Энэ удаагийн өөрчлөлтийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд гишүүн орнууд олонхийн саналаар дэмжиж, хоёрдугаар сарын 2-нд үнийн саналыг гаргажээ.

Нэмж дурдахад, Шенгений визний  сунгалтын хураамж 30 евро хэвээр байна.

Эх сурвалж: EURO NEWS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.