"Талын салхи мото наадам төлбөр хураамжгүй, хүн бүрд нээлттэй. Мотоцикл сонирхдоггүй ч ирээрэй"


6-р сарын 6
12 цаг 13 минут

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Талын салхи” олон улсын мото фестивалийн хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. 

Ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй уг мото наадам энэ сарын 8,9-ны өдрүүдэд мазаалай баавгайг хамгаалах уриан дор зохион байгуулагдах гэж байна.

Энэ жил тус наадамд Хятад, Орос, Солонгос, Малайз, Вьетнам, АНУ зэрэг дэлхийн 10 орчим улсаас моточид ирж оролцохоор болсон ба ерөнхий зохион байгуулалтыг "Skulls" мото клуб хийж байгаа аж. 

Зургаадугаар сарын 8-ны 10:00 цагт Сүхбаатарын талбайд моточид цуглаж, нээлтийн арга хэмжээгээ хийгээд 11:40 минутаас "Цонжин болдог" цогцолбор луу цуваагаар хөдлөх юм байна.

Зохион байгуулалтын талаар "Skulls" мото клубын төлөөлөл "Цонжин болдог"-н морьт хөшөө цогцолбор дээр зургаан га газрыг хамарсан фестивалийн тойрог хэлбэртэй 400-600 хүн багтах том асартай байна. Мөн 70 орчим үйлчилгээний асар ажиллана. Үндсэн тайзан дээр амьд хөгжмийн тоглолт, хамтлаг, дуучид уран бүтээлээ толилуулна. Хөтөлбөрөөр баялаг байна. 

Энэ жилийн хувьд ямар ч төлбөр хураамж, тасалбар авахгүй хүн бүрд нээлттэй. Мотоцикл сонирхдоггүй байсан ч хамаагүй ирээд фестивалийг сонирхоорой. 

Зохион байгуулагчдын зүгээс аюулгүй байдлыг маш сайн анхаарч ажиллана. Ирсэн зочдодоо харуул хамгаалалтын тусгай тууз татсан майхны бүс гаргана. Иймд тус бүсэд өөрсдийн майхнаа бариад аюулгүй хоноглоод зургаадугаар сарын 9-ны өдөр буцаж болно" гэв. 

Талын салхи мото наадмын түүх: Анх 2015 онд Монголын чоппер мотоциклчдын зөвлөл "Талын салхи" наадмыг үүсгэн байгуулж байжээ. Түүнээс хойш тасралтгүй зохион байгуулсаар энэ жил ес дэх жилдээ болох гэж байгаа нь энэ аж. 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ1 цаг 56 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ1 цаг 56 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав1 цаг 57 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ1 цаг 57 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно1 цаг 58 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа1 цаг 58 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ1 цаг 59 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ1 цаг 59 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ2 цагийн өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна2 цагийн өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.