"Талын салхи мото наадам төлбөр хураамжгүй, хүн бүрд нээлттэй. Мотоцикл сонирхдоггүй ч ирээрэй"


6-р сарын 6
12 цаг 13 минут

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Талын салхи” олон улсын мото фестивалийн хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. 

Ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй уг мото наадам энэ сарын 8,9-ны өдрүүдэд мазаалай баавгайг хамгаалах уриан дор зохион байгуулагдах гэж байна.

Энэ жил тус наадамд Хятад, Орос, Солонгос, Малайз, Вьетнам, АНУ зэрэг дэлхийн 10 орчим улсаас моточид ирж оролцохоор болсон ба ерөнхий зохион байгуулалтыг "Skulls" мото клуб хийж байгаа аж. 

Зургаадугаар сарын 8-ны 10:00 цагт Сүхбаатарын талбайд моточид цуглаж, нээлтийн арга хэмжээгээ хийгээд 11:40 минутаас "Цонжин болдог" цогцолбор луу цуваагаар хөдлөх юм байна.

Зохион байгуулалтын талаар "Skulls" мото клубын төлөөлөл "Цонжин болдог"-н морьт хөшөө цогцолбор дээр зургаан га газрыг хамарсан фестивалийн тойрог хэлбэртэй 400-600 хүн багтах том асартай байна. Мөн 70 орчим үйлчилгээний асар ажиллана. Үндсэн тайзан дээр амьд хөгжмийн тоглолт, хамтлаг, дуучид уран бүтээлээ толилуулна. Хөтөлбөрөөр баялаг байна. 

Энэ жилийн хувьд ямар ч төлбөр хураамж, тасалбар авахгүй хүн бүрд нээлттэй. Мотоцикл сонирхдоггүй байсан ч хамаагүй ирээд фестивалийг сонирхоорой. 

Зохион байгуулагчдын зүгээс аюулгүй байдлыг маш сайн анхаарч ажиллана. Ирсэн зочдодоо харуул хамгаалалтын тусгай тууз татсан майхны бүс гаргана. Иймд тус бүсэд өөрсдийн майхнаа бариад аюулгүй хоноглоод зургаадугаар сарын 9-ны өдөр буцаж болно" гэв. 

Талын салхи мото наадмын түүх: Анх 2015 онд Монголын чоппер мотоциклчдын зөвлөл "Талын салхи" наадмыг үүсгэн байгуулж байжээ. Түүнээс хойш тасралтгүй зохион байгуулсаар энэ жил ес дэх жилдээ болох гэж байгаа нь энэ аж. 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ9 цагийн өмнөОлон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ9 цагийн өмнөХос бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулав9 цаг 1 минутын өмнөЭрчим хүчний станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна9 цаг 2 минутын өмнөМонголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ9 цаг 3 минутын өмнөАН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов9 цаг 5 минутын өмнөНэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ9 цаг 5 минутын өмнөЦахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна9 цаг 6 минутын өмнөЗуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа9 цаг 7 минутын өмнөӨвлийн идшээ бэлтгэхээс өмнө өдөр тутмын хэрэгцээгээ хангах нь чухал болжээ9 цаг 7 минутын өмнө26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.