Дэлхийд анхны модон хиймэл дагуулыг бүтээж дуусжээ


6-р сарын 6
12 цаг 06 минут

 Японы инженерүүд дэлхийд анхны болох модон хиймэл дагуулыг зохион бүтээж дууссан тухай Киотогийн их сургууль мэдээлжээ.  

“ЛигноСат” гэж нэрлэсэн уг хиймэл дагуулыг Киотогийн их сургуулийн эрдэмтэд болон модны аж ахуйн “Сүмитомо Форестри” компанийн инженерүүд 2020 оны дөрөвдүгээр сараас хойш бүтээсэн байна. Мод бол экологийн цэвэр материал бөгөөд агаар мандалд бүрэн шатаж, хортой ул мөр үлдээдэггүй тул япон инженерүүд байгаль орчинд ээлтэй хиймэл дагуул бүтээх төслийг эхлүүлжээ. “ЛигноСат” нь 10 см-ийн ирмэгтэй, 4-5.5 мм-ийн зузаан талуудтай, 1 кг жинтэй, шоо дөрвөлжин хэлбэртэй хиймэл дагуул юм. Хиймэл дагуулд нарны хавтан суурилуулсан байна. 

Уг хиймэл дагуулыг угсрахдаа Японы модон эдлэл хийх уламжлалт аргыг ашиглажээ. Тодруулбал, хадаас, эрэг гэх мэт бэхэлгээний хэрэгслүүд, цавуу ашиглалгүй угсарсан байна. Төхөөрөмжийг сансарт туршсан гэдгийг япон инженерүүд онцолжээ. “ЛигноСат”-ыг энэ онд “СпэйсИкс” компанийн пуужингаар тойрог замд гаргах төлөвтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.