Дэлхийн нийт өрийн хэмжээ дээд амжилт тогтоов


6-р сарын 5
12 цаг 52 минут

Дэлхийн нийт өрийн хэмжээ дээд амжилт тогтоов

Дэлхийн хэмжээнд нийт улс орнуудын өр 2023 онд 97 их наяд ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосныг НҮБ мэдээллээ.

Үүний гуравны нэг нь хөгжиж буй орнуудад ногдож байна. Тодруулбал, хөгжиж буй гурван улс тутмын нэг нь эрүүл мэнд, боловсрол, цаг уурын үйл ажиллагаа зэрэг хүний ​​хөгжилд чухал ач холбогдолтой хөтөлбөрөөс илүүтэйгээр хүү төлөхөд хөрөнгө зарцуулдаг. Хөгжиж буй орнуудын өрийн хэмжээ 2010 онд дэлхийн нийт өрийн 16 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд 30 хувь болж өсчээ.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн мэдээлснээр засгийн газруудын өрийн хэмжээ 2022 оноос хойш 5.6 их наяд доллараар өссөн. Тус агентлаг "Өрийн ертөнц" нэртэй тайландаа, өндөр хүүгийн төлбөр нь улсын үндсэн зардлын өсөлтөөс давж байгааг онцолжээ. Мөн "Хөгжиж буй орнууд өр төлбөрөө төлөх үү, ард түмэндээ үйлчлэх үү гэсэн сонголт хийх ёсгүй. Цэцэглэн хөгжсөн ирээдүйн төлөө олон улсын санхүүгийн архитектур өөрчлөгдөх ёстой" гэж тайланд дурджээ.

Тайланд дурдсанаар, АНУ өнгөрсөн онд 33 их наяд гаруй ам.долларын өрийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлжээ. Харин Хятад 15 их наяд, Японд 10.6 их наяд ам.долларын өртэйгөөр удаалсан байна. Цаашилбал, Египет, Мексик, Бразил, Энэтхэг улсууд хамгийн их өртэй хөгжиж буй орнуудын тоонд багтжээ.

Эх сурвалж: GLOBAL NEWS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Э.Оюунболд арслан энэ жилийн баяр наадмаар зодоглохгүй7 сар 10. 17:02Наадмын нээлтийн тасалбарыг өнөөдөр 20:00 цагаас www.ticket.mn сайтаар худалдана7 сар 10. 17:00“EZNIS AIRWAYS” ПРАГА ХОТ РУУ ШУУД НИСЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ7 сар 10. 16:59Уяач нь өөрөө азаргаа унаж түрүүлэв7 сар 10. 16:58"NATO"-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ7 сар 10. 16:58Хүннү рок урсгалыг үндэслэгч "THE HU” хамтлагийн эх орондоо хийх тоглолт өнөөдөр болно7 сар 10. 16:52Сэрэмжлүүлэг: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно7 сар 10. 16:51“Буудайн ганд тэсвэртэй Дархан-144 сорт” сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээв7 сар 10. 16:49Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан Чингис хаан Үндэсний музейд зочлов7 сар 10. 16:48Төрийн далбааг “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд байнга мандуулах ёслол боллоо7 сар 10. 16:46ТЦА: Улаанбаатар хотоос гарах замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна7 сар 9. 18:35УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үүрэгт ажлаа хүлээн авав7 сар 9. 18:34
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.