Ж.Мягмар: Малчин өрхийн хүүхдүүдийн 52.7% нь цэцэрлэгт хамрагдаж байна


6-р сарын 5
12 цаг 41 минут

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын биелэлтийг дүгнэх хурлыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа. 

Энэ үеэр Сургуулийн Өмнөх Боловсрол(СӨБ)-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар танилцуулав. 

Улсын хэмжээнд өнгөрсөн хичээлийн жилд СӨБ-д хамаарах арван зорилтыг тавьж, үүний хэрэгжилт 82.1 хувьтай гарчээ. 

Аймаг, нийслэлийн Боловсрол, шинжлэх ухааны газраар дамжуулан цэцэрлэг бүрээс хичээлийн жилийн зорилтын хүрээнд хийсэн ажлын тайланг авч, энэхүү мэдээллийг БШУЯ-нд нэгтгэсэн байна. 

Тухайлбал орон нутагт амьдарч буй малчдын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахад чиглэсэн зорилго, зорилт, үр дүнгийн талаар СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар дараах мэдээллийг хэлэв. 



Улсын хэмжээнд 189.3 мянган малчин өрх байна.

Өнөөдрийн байдлаар малчин өрхийн хүүхдүүдийн 52.7 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан талаарх статистик мэдээлэл бий. 

Өөрөөр хэлбэл малчин айлын 3-5 насны 63,847 хүүхэд байгаагийн 33,657 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.

Хувилбарт сургалт буюу гэр бүлд суурилсан явуулын сургалтыг (явуулын багш) сумын цэцэрлэг бүрд ажиллах нөхцөл боломжоор хангах хэрэгцээ байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 87 суманд хувилбарт сургалтын багш бие даасан орон тоогоор ажиллаж байгаа. Цаашдаа 300 багшийг ажиллуулах зорилттой байгаа.

Ирэх жилээс зайлшгүй анхаарах асуудал бол малчин өрхийн хүүхдүүдийн СӨБ-ын хамрагдалт, хүртээмж юм. Түүнчлэн гэр бүлийн орчинд хүүхдийг дэмжих чиглэлээр эцэг, эхийн чадавхыг нэмэгдүүлэх ажил чухал.

Бид цаашид юунд анхаарах вэ гэдгээ тоймлон гаргаж үзлээ.

  • Хүүхдийн нийгэмшихүй, сэтгэлийн хөдөлгөөний хөгжил, эерэг зан чанарыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ арга зүйн санааг боловсруулан эцэг эх, асран хамгаалагчтай хамтран хэрэгжүүлэхэд анхаарах нь чухал.
  • Хүүхдийн хөгжлийн үнэлгээний чанарыг сайжруулан хөгжлийн хоцрогдлыг илрүүлж, тусгай дэмжлэг үзүүлэх ажилд анхаарах нь зүйтэй. 
  • Таван настай хүүхдийн хөгжлийн үр дүнгийн үнэлгээний дүн, сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний дүнг харьцуулсан шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх бодит хэрэгцээ байна.
  • Ялгаатай суралцахуйн арга зүйг багш бүр эзэмших хэрэгтэй.

Нэг ангийн 35 хүүхэд бүгд нэгэн ижил хөгжилтэй байх боломжгүй. Хүүхэд болгон ялгаатай. Тийм учраас багш нар хүүхдийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн хөгжлийн дэмжлэгийг үзүүлэх арга зүйд цаашдаа ч суралцах хэрэгцээ байна. 

Цэцэрлэгт өдөр тутам хүрч очиж суралцах боломжгүй малчдын хүүхэд, магадгүй эрүүл мэндийн хувьд шалтгаантай тэдгээр хүүхдэд хувилбарт сургалтын үйлчилгээгээр боловсрол эзэмшүүлэхийг зорьж байгааг СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар нэмж ярив. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.