Чуулган: Өнгөрсөн 3 жил хувийн хэвшлээ "шулж" амьдарлаа


6-р сарын 5
12 цаг 40 минут

Чуулган: Өнгөрсөн 3 жил хувийн хэвшлээ "шулж" амьдарлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Үг хэлэхээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нар нэрээ ирүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Би 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа нийтдээ 23 хуулийг өргөн барьж, наймыг нь батлуулж, тав нь УИХ-аар хэлэлцэж байна. Мөн есөн хууль даргын зөвлөлд дарааллаа хүлээж байна. Баахан хууль батлуулдаг эргээд ямар үр дүнтэй вэ. Миний батлуулсан гурван хуулийн хүрээнд Хамтын тэтгэврийн тухай хуулийн хүрээнд энэ жил 9.4 тэрбум төгрөг очиж байгаа. Мөн долоо биш 5 жилийн тэтгэврийн хүрээнд 20.6 тэрбум төгрөг, тэтгэврийг индексжүүлэх буюу энэ онд 100 мянган төгрөгөөр тэтгэвэр нэмсэн. Энэ хүрээнд 449.3 тэрбум ахмадуудын гарт очиж байгааг хэлэхэд таатай байна. Энэ хуулийг батлахад ард түмэн дэмжиж байсан. Одоо шинэ парламентад дараагийн тэмцлээ эхлүүлнэ. Малчдын зээлийг тэглэх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Сүүлий үед нийгэмд айдас хүйдэс бий болж байна. Удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байгаа. Бизнесийн салбарынхныг барьж хорьж, дансыг нь хаадаг явдал гарч эхэллээ. Өнөөдөр улс төртэй, даргатай, намтай хамтрахгүй бол үйл ажиллагааг нь хаана гэж дарамталж байна. Өнгөрсөн гурван жил хувийн хэвшлээ шулж амьдарлаа. Сүүлийн гурван жилд аж ахуйн нэгж иргэдийн татварыг 12.6 их наядаар нэмсэн байна. Анх бид УИХ-аа нээж байхад 11.8 их наяд байсны 91 хувь нь татварын орлого байсан бол одоо татвар төлөгчид 25 их наядыг төлдөг болж байна. 

Мөн сэтгүүлчидтэй хаалтын гэрээ хий гэдэг. Гэрээ хийхгүй бол барьж хорьдог. Тэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийн төрийн нууцтай холбоотой асуудлыг нь л хаалттай хэлэлцэх хэрэгтэй шүү дээ. Бусдыг нь нээлттэй хэлэлцүүлье гээд сэтгүүлчид шаардаад байна. Ард түмэнд нээлттэй байх ёстой. 

УИХ-ын зүгээс Гэр бүлийн тухай хуулиа өргөн бариад хоёр жил болсон ч батлуулж чадсангүй. Даргын эрх мэдэлтэй холбоотой хуулиуд яаралтайгаар орж ирээд батлагдаж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.