Боловсролын Зээлийн Санд эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хоёр хүнийг яллагдагчаар татжээ


6-р сарын 5
12 цаг 35 минут

Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нар хамтран Боловсролын Зээлийн Сантай холбоотой хэргийг шалгаж буй.

Өнөөдрийн байдлаар ажлын хэсгээс зээл тэтгэлэгт хамрагдсан 2,115 суралцагч, 2017 оноос хойш зээлээс чөлөөлөгдсөн 200 гаруй хүний хувийн хэрэг, материалтай танилцан, 1,600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэж Боловсролын Зээлийн Санд эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хоёр хүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд нийслэлийн прокурор хяналт тавьж байгаа аж.

Тэд 1997-2023 оны хооронд тус сангаас гадаад улсын магистр, доктор, дэлхийн шилдэг их дээд сургуульд бакалаврын хөтөлбөрт хамрагдах 2,288 суралцагчид олгосон зээл тэтгэлэг, үүнээс 941 суралцагчид олгосон 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг хянан үзэж, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгаж байгаа юм байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 269 суралцагч 1.4 сая ам.доллар буюу 4.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна11 сар 20. 15:52Бельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв11 сар 20. 15:51Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялахгүй бол авлигачид улам галзуурна11 сар 20. 15:51Дайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй шүү. Сонгууль угтсан төсөв ийм аюултай11 сар 20. 15:49Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ11 сар 20. 15:49Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ11 сар 20. 15:48Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ11 сар 20. 15:48БНСУ-ын хуулийн шалгалтыг хуурсан гэх хардлагад өртсөн залуу амиа алджээ11 сар 20. 15:47Нийслэлд хулгайн гэмт хэрэг 30 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ11 сар 20. 14:42Гар утсаа зөвхөн "Баталгаат засварын төв"-д засуулаарай11 сар 20. 14:41Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна11 сар 19. 14:59Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна11 сар 19. 14:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.