"Кореан Эйр төгөл" 20 нас хүрч, хамт олноороо Монголд ирж мод тарилаа


5-р сарын 28
18 цаг 10 минут

“Кореан эйр” компанийн хамт олон covid-19 цар тахлаас хойш хамт олноороо Монголд ирж, өнөөдөр /2024.05.28/ өөрсдийн төгөлдөө мод тарив. “Кореан эйрийн төгөл” байгуулаад 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд тус арга хэмжээнд “Кореан эйр” компанийн хамт  олон болон Багануур дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар оролцлоо.

Энэ үеэр Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 44 жилийн түүхэнд анх удаа гадаадын иргэнд “Хүндэт тэмдэг” шагнал гардуулж, дурсгалын зураг даруулав.

“Кореан Эйр” компанийн хамт олон жил бүр Багануур дүүрэгт байгуулсан “Кореан Эйрийн төгөл”-дөө мод тарьдаг бөгөөд цар тахлаас хойш түр зогсоод байжээ. Энэ жил тус компанийн байгуулсан “Кореан Эйрийн төгөл”-ийн 20 жилийн ой тохиож байгаа учраас хамт олноороо сүүлийн хоёр долоо хоногийн турш мод тарьж байгаа нь энэ юм. Хоёр долоо хоногийн хугацаанд нийт 112 ажилтан, албан хаагчид зорин ирж мод тарих, тарьсан модоо арчлах арга хэмжээнд оролцжээ. Covi-19 царт тахлын хугацаанд мод тарих ажил түр завсарлага авсан ч тус компанийн ойн мэргэжилтэн төгөлийн арчилгаа, усалгааг хариуцаж, ажилласан байна.

 “Кореан Эйрийн төгөл” нь нүүрсний уурхайгаас гарах тоосжилт, шар шороон шуурга, салхинаас хамгаалах зурвасын үүргийг гүйцэтгэж, Багануур дүүргийн иргэдэд бодит дэм болж буйг Багануур дүүргийн удирдлагууд онцолж байсан юм.

“Кореан эйр” компанийн хамт олон 20 жилийн өмнө Багануур дүүрэгт өөрсдийн цэцэрлэгт хүрээлэнгээ байгуулж, улиас, хайлаас, чацаргана, бургас зэрэг тал хээрийн бүс нутагт дасан зохицож ургах боломжтой 12 төрөл зүйлийн 125 мянга гаруй мод бут ургуулсан байна. Мөн 2019 онд хагас автомат усалгааны систем болох дуслын усалгааны систем суурьлуулж тарьсан модоо тогтмол ургах боломж бүрдүүлж өгсөнөөрөө онцлог юм.

Усалгааны ситемийн үр дүнд модны амьдрах, ургах хувь 95 хувьд хүрч, хамгийн өндөр мод нь 12 метр хүртэл ургажээ. Мод тариагүй газартай харицуулахад ногоон модоор дүүрэн тус талбайд төрөл бүрийн цэцэгт ургамалаас эхлээд тоншуул, хөхөө, хараацай, туулай, хярс зэрэг амьтад цугларан экосистемийг бүрэлдүүлээд байна.

44 га талбайг хамарсан, урт нь 2 км, өргөн 222 метр урт талбай бүхий “Кореан эйр төгөл”-д Багануур дүүргийн оршин суугчид, сургууль цэцэрлэгийн багачууд, хүүхдүүд алтан намраа хийдэг, тэдний очих дуртай газрын нэг болжээ.

“Кореан эйр” компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд байгуулсан Багануур дүүрэг дэх төгөл нь Сөүл хотын Ёиду цэцэрлэгт хүрээлэнгээс 2 дахин том талбайг хамрах бөгөөд тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудын нэг юм. “Кореан Эйр” компанийн Глобал плантин төсөл болсон Монгол Улсад цөлжилтөөс хамгаалах, ойжуулалтын төсөл 2004 оноос эхэлж, Багануур дүүргийг салхинаас хамгаалах зурвастай болгож, дүүргийн нийгэм, байгаль орчинд чухал нөлөөг үзүүлж байна.

Жил бүрийн тавдугаар сард “Кореан Эйр” компанийн шинэ ажилчид, болон удирдлагууд 100-200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж мод тарьж, тарьсан модоо арчилдаг уламжлал тогтоод 20 жилийг үджээ.

Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 150 км зайд орших хамгийн хол дүүрэг юм. Нийт 3,156 га талбайтай, Монголын томоохон нүүрсний уурхай байдаг газар юм. Монгол Улсын жилийн хэрэгцээт нүүрсний 60 хувийг хангадаг байна. Тийм ч усраас уурхайн тоосжилтоос хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх, дүүрэг болон уурхайг тусгаарлах ногоон хэрэм болж буй.

“Кореан Эйр” компани мод тарихаас гадна дүүрэг орон нутгийн нийгмийн салбарт хувь нэмрээ оруулж ESG (environmental, social, governance)  менежментийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Багануур дүүргийн улсын 3 сургууль, Насан туршийн боловсролын төв зэрэг боловсролын байгуулагуудад 7 удаа “Кореан Эйрийн нэрэмжит мэдээлэл зүйн танхим” байгуулж, компьютер хандивлажээ. Мөн БНСУ-ын Инха их сургуультай хамтран сайн дурын үзлэг эмчилгээнд дүүргийн иргэдийг хамруулсан байна.

Багануур дүүрэг 2006 онд Монгол Улсын Засгийн газрын “Шилдэг ногоон байгууламж”-тай дүүргээр шалгарч, “Кореан Эйрийн төгөл” байгальд ээлтэй сайн дурын шилдэг туршлага болж шалгарсан. 2009 онд Монгол Улсын Байгал орчин, аялал жуулчлалын салбарын тэргүүн тэмдгээр компанийн төлөөлөл шагнагдаж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно3 сар 20. 12:19“Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ3 сар 20. 12:18Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа3 сар 20. 12:17НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав3 сар 20. 12:14Хууль бусаар аргаль агнасан тохиолдолд ₮44 саяар торгоно3 сар 20. 12:11"Нэгүүн.мн сайтын оффист хийсэн өчигдрийн нэгжлэг нь өрөөндөө архидан согтуурч буй төрийн албан тушаалтны асуудалтай хамааралгүй"3 сар 20. 12:10Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа3 сар 20. 12:09Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах саналаа хүргүүлэхээр болжээ3 сар 20. 12:08Аль улсын иргэд хамгийн аз жаргалтай вэ?3 сар 20. 12:07Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа3 сар 20. 11:56Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ3 сар 19. 14:36УИХ-ын даргын ивээл дор Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" уралдаан зарлажээ3 сар 19. 14:35
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.