Б.Бат-Эрдэнэ: Зүүн бүсэд миний рейтинг тасархай байгаа


5-р сарын 22
16 цаг 59 минут

Б.Бат-Эрдэнэ: Зүүн бүсэд миний рейтинг тасархай байгаа

УИХ-ын гишүүн П.Анужин, Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаяр нарт тойргоо алдсандаа цухалдуу яваа гэх МАН-ын хоёр гишүүний нэг болох Б.Бат-Эрдэнээс сэтгүүлчид нэр дэвшихгүй болсон талаар нь тодруулахад дараах тайлбар хийв.

Тэрбээр “Амьдралдаа би нэг сайн жишиг тогтоогоод байдаг хүн л дээ. Олон түмэн мэдэж байгаа. Би улсад 12 жил түрүүлээд  тэгээд татчихсан. Тэрэнтэйгээ адилхан би УИХ-д таван удаа сонгогдож ажиллалаа.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймаг бүчилсэн том тойрог болсон. Зүүн бүсэд би цас зудын үеэр ч ажилласан, УИХ, Засгийн газрын хөтөлбөрийг танилцуулахад ч ажилласан.

Зүүн бүсэд миний рейтинг Ерөнхий сайдын дараа л байгаа, тасархай. Би энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өмнө нь ч хэлсэн байсан. Бага хурал эхлэхийн өмнө намын дарга намайг дуудаж уулзсан. “Би 2013 онд Ерөнийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өргөн олныхоо дэмжлэгийг авсан хүн. Хэнтий,  Сүхбаатар, Дорноговь надад хамгийн өндөр итгэл хүлээлгэсэн. Тэр итгэлийг би алдаагүй өнөөдрийг хүртэл явж байгаа. Миний нэр цэвэр, сэтгэл цэвэр, гар цэвэр . Өргөн олны дэмжлэг байгаа л “ гэж хэлсэн гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 сар 14. 20:06Даваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 сар 14. 20:00П.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав6 сар 14. 19:59Сонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов6 сар 14. 19:58Төмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ6 сар 14. 19:55Улаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ6 сар 14. 19:54Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай6 сар 14. 19:53Хятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа6 сар 14. 19:45Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 19:37Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.