Ховдын баг Говьсүмбэрийг дийлж, Алтан цомын төлөө туналаа


5-р сарын 22
16 цаг 59 минут

Ховдын баг Говьсүмбэрийг дийлж, Алтан цомын төлөө туналаа

Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаан эхэлж, Ховд-Говьсүмбэр аймгууд барилдсанаас Ховд аймгийн баг 19:6-аар ялж, алтан медалийн төлөө барилдах эрхээ өвөртөллөө.
 
Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /5/, улсын заан Б.Пүрэвсайхан /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Төмөрцоож /1/, улсын заан Б.Бат-Өлзий /4/, улсын харцага Г.Ганхуяг /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан У.Батцоож /2/, аймгийн арслан М.Баяржавхлан /3/ нийт 19 даваа авсан бол Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн /0/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /2/ аймгийн арслан Б.Үүрцайх /1/, аймгийн арслан Н.Намнансүрэн /2/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /1/ нийт 6 даваа авсан юм.
Ховд аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Г.Алтангэрэл, Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Б.Гончигтавхай нар ажиллав.
Ийнхүү Говьсүмбэр аймгийн баг Өвөрхангай аймгийн багтай энэ сарын 24-ний өдөр 18:45 цагаас хүрэл медалийн төлөө барилдах бол ялсан Ховд аймгийн баг Архангай аймгийн багтай энэ сарын 25-ны өдөр 18:00 цагаас алтан медаль буюу "Алтан цом"-ын төлөө өрсөлдөнө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 сар 14. 20:06Даваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 сар 14. 20:00П.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав6 сар 14. 19:59Сонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов6 сар 14. 19:58Төмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ6 сар 14. 19:55Улаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ6 сар 14. 19:54Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай6 сар 14. 19:53Хятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа6 сар 14. 19:45Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 19:37Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.