Монгол Улс 2026 оныг Олон улсын мал аж ахуй эрхлэгчдийн жил болгох санаачилгыг НҮБ баталжээ


5-р сарын 22
16 цаг 55 минут

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос бэлтгэн гаргасан “Даян дэлхийн газрын төлөв байдал: Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй тайлан”-г танилцуулах албан ёсны нээлт “Улаанбаатар” зочид буудалд өчигдөр боллоо.

 

Тус үйл ажиллагааг Улаанбаатар хотоос дэлхий даяар онлайнаар шууд дамжуулав. Тайланг боловсруулж, бэлтгэн гаргасан эрдэмтэн, судлаач, байгаль орчны мэргэжилтнүүд АНУ-ын Нью-Йорк хот, ХБНГУ-ын Бонн зэрэг хотоос нэгэн зэрэг оролцлоо.

 

Мөн нээлтэд манай улсад айлчилж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио оролцож, олон улсын байгууллага, манай улсад суугаа гадаадын орнуудын ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл зэрэг олон талын оролцоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ зохион байгууллаа.

 

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүүгээс тодруулав.

-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын тайланг Монгол Улсад танилцуулж буйн гол онцлог юу вэ?

-Юуны өмнө бэлчээр, газар гэсэн ойлголт манай улстай салшгүй холбоотой юм. Ийм учир манай улсын төр, засаг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын нарийн бичгийн дарга нарын газартай тохиролцсоны үндсэн дээр энэхүү үйл ажиллагааг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Манай улсад хийхээр болсны үндсэн шалтгаан нь Монгол Улс нүүдлийн мал аж ахуй эрхлэгч орнуудын тод жишээ болсон, дэлхийн хуурай эко системийн нэг томоохон улс юм.

 

Мөн манай улсын Засгийн газар 2026 оныг Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгох санаачилга гарган НҮБ-д санал тавьж, НҮБ-ын тогтоолоор батлуулаад байна. Энэ хүрээнд манай улс бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд, мөн дотооддоо олон үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний нэг нь өнөөдрийн энэ дэлхийн хэмжээний тайланг Монгол Улсад танилцуулж буй үйл ажиллагаа орж байна.

 

Түүнээс гадна манай улс 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо хүлээн авах улс орноор зарлагдсан. Үүний хүрээнд бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй гэдэг ойлголтыг Монгол Улс манлайлан олон улсын анхаарлын төвд хандуулахыг хичээж, энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос бэлтгэн гаргасан “Даян дэлхийн газрын төлөв байдал: Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй тайлан”-г танилцуулах нээлтэд хэлэхдээ, “Бэлчээр нутгийн "амь тасарвал" уур амьсгал, хүнс тэжээлийн баталгаа, олон тэрбум хүний амьдралын чанар эрсдэлд орно” гэдгийг тодотгосон юм.

 

-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос бэлтгэн гаргасан “Даян дэлхийн газрын төлөв байдал: Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй тайлан”-г товч танилцуулна уу?

-Манай улс шиг ижил төстэй, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг улс орон дэлхийд олон байдаг. Дэлхийн хуурай газрын 40 шахам хувийг бэлчээр эзэлж байна. Бэлчээрийн 20 хувь доройтсон, цаашид энэ нь 50 болон түүнээс дээш хувьд хүрэх эрсдэлтэй талаар тайланд тусгаад байна.

 

Дэлхийд 100 сая айл өрх, хоёр тэрбум гаруй хүн ам нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа статистик гарсан. Энэ нь дэлхийн нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуйн асуудлыг олон улсын анхаарлын төвд авчирч тавих шаардлагатайг харуулж буйг НҮБ-аас дурдлаа. Монгол Улс Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгох санаачилга гарган өөрийн оронд зохион байгуулах нь нөгөө талаар даян дэлхийн нийтлэг зорилтод хувь нэмрээ оруулах нэг үүрэг юм гэв. 

 

Ташрамд дурдахад, НҮБ-аас хоёр жил тутам сэдэвчилсэн тайланг гаргадаг байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 сар 14. 20:06Даваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 сар 14. 20:00П.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав6 сар 14. 19:59Сонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов6 сар 14. 19:58Төмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ6 сар 14. 19:55Улаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ6 сар 14. 19:54Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай6 сар 14. 19:53Хятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа6 сар 14. 19:45Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 19:37Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.