Олон улсын Биологийн олон янз байдлыг хамгаалах өдөр тохиож байна


5-р сарын 22
16 цаг 53 минут

Өнөөдөр Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр тохиож байна.

 

НҮБ-аас "Биологийн олон янз байдлын тухай" суурь конвенцыг 1992 оны 5 дугаар сарын 22-нд батлан, жил бүрийн энэ өдрийг "Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр" хэмээн тэмдэглэх болсон. Биологийн олон янз байдлын нөөц хурдацтай хомсдож байгааг харгалзан дэлхийн улс орнууд нэгэн зорилгод нэгдэж, НҮБ-ын “Байгаль орчин ба хөгжил” дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр ийм шийдвэрийг гаргажээ.

 

Энэ өдрийн онцгойлох зорилго нь биологийн төрөл зүйлийг хамгаалах асуудалд ард иргэдийн анхаарлыг татаж, санаачилгыг нэмэх, амьтан ургамал, байгаль орчноо хамгаалах хүсэл эрмэлзлийг төрүүлэх, ногоон үзэл баримтлалын талаар ард иргэдэд боловсрол олгоход оршдог байна.

 

Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогодоо “Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө, ирээдүй хойч үе хүртэх нөхцөл бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулна” хэмээн тунхагласан.

 

“Биологийн олон янз байдлын тухай” конвенцыг УИХ 1993 онд соёрхон баталснаар уг конвенцод албан ёсоор нэгдэн орсон юм. Биологийн олон янз байдал нь дэлхий дахинаа нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогын тулгуур ойлголтын нэг болжээ. Тиймдээ ч 1992 онд Бразилын Рио де Жанейро хотод болсон НҮБ-ын чуулганаас “Биологийн олон янз байдлын тухай” конвенцыг баталсан бөгөөд үүнд Монгол Улс зэрэг дэлхийн 160 гаруй улс орон нэгдэн орсон түүхтэй. Түүнчлэн Монгол  Улсын  Засгийн  газар  1996  онд  анх удаа  “Биологийн  төрөл  зүйлийг  хамгаалах  үйл ажиллагааны  үндэсний  хөтөлбөр”-ийг баталсан юм.

 

Биологийн олон янз байдлыг хамгаалах нь хүний сайн сайхан байдал, эдийн засгийн хөгжил, ядуурлыг бууруулахад зайлшгүй чухал хувь нэмэртэйг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрч тус хөтөлбөрийг хэлэлцэн баталсан нь энэ юм. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр биологийн олон янз байдалд өнөө болон ойрын ирээдүйд тулгараад байгаа аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч, салбар хоорондын хамтын ажиллагаа уялдаа, сайжирч, тогтвортой байдлыг хангах боломжтойг эрдэмтэн, судлаачид онцолдог.

 

“Биологийн олон янз байдал” гэсэн нэр томьёонд дэлхий дээрх амьдралын олон хэлбэр болох амьтан, ургамал, бичил биетний зүйлүүд төдийгүй тэдгээрийн генийн сан хөмрөг, амьдралын хам бүрдэл, амьдрах орчин, экосистемийн олон янз байдал, түүнд явагдах экологийн нийлмэл үйл явц багтдаг байна. Сүүлийн хагас зуун жилд биологийн олон янз байдлын нөөц хурдацтай хомсдож буй тул дэлхийн бүх улс орон энэ чиглэлд анхаарч, түүнтэй тэмцэх арга зам эрэлхийлэх болжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 сар 14. 20:06Даваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 сар 14. 20:00П.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав6 сар 14. 19:59Сонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов6 сар 14. 19:58Төмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ6 сар 14. 19:55Улаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ6 сар 14. 19:54Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай6 сар 14. 19:53Хятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа6 сар 14. 19:45Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 19:37Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.