Раисиг нас барсанд "эмгэнэж", салют буудуулав


5-р сарын 21
15 цаг 48 минут

Раисиг нас барсанд "эмгэнэж", салют буудуулав

Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси нас барсны дараа олон нийт хоёр төрлийн байр суурьтай байна. Нэг хэсэг нь эмгэнэн гашуудаж буй бол ёслолын буудлага буудуулан, баярласан хүмүүс ч гарч иржээ. Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи таван өдрийн гашуудал зарласан боловч тус улсын хэд хэдэн хотод хүмүүс ёслолын буудлага буудуулж, гудамжинд бүжиглэсэн байна.

Энэ нь 2022 оны есдүгээр сард нас барсан Махса Амини охинтой холбоотой. Махса Амини охин толгойн алчуур зүүгээгүйн улмаас баривчлагдаж, хоригдсон боловч шоронд байх хугацаандаа амиа алдсан нь олон нийтийн эсэргүүцлийг өдөөсөн юм. Тухайн үед эсэргүүцлийн хөдөлгөөнүүд зөвхөн Иранаар тогтохгүй дэлхийн олон оронд өрнөсөн.

Үндэсний хэмжээнд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 62 настай Мину Мажиди гэх эмэгтэй аюулгүй байдлын албаныханд буудуулж нас барсан. Түүний охид Эбрахим Раисигийн үхэлд баярлаж буй бичлэгээ цахим сүлжээндээ хуваалцжээ.

2022 оны эсэргүүцлийн жагсаалын үеэр аюулгүй байдлын хүчнийхний халдлагад өртөж, хараагүй болсон Мерседе Шахинкар гэх эмэгтэй өөр нэгэн эмэгтэйн хамтаар бүжиглэж буй бичлэгээ мөн цахим сүлжээндээ нийтэлсэн байна.

Мөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Масих Алинежад тавдугаар сарын 20-ны Даваа гаригийг "Дэлхийн нисдэг тэрэгний өдөр" болгон зарлажээ. Мөн “Амьд үлдсэн хүн байхгүй байгаасай гэж санаа зовсон түүхэн дэх цорын ганц осол” гэж болсон явдлыг тодотгосон байна.

Гэвч энэ төрлийн эсэргүүцэл нь хатуу хэлмэгдүүлэлт дагуулах эрсдэлтэй тул үйл явцыг нээлттэй харуулсан бичлэг цахим сүлжээнд ховор байна. Ёслолын буудлага буудаж буй бичлэгийг сонсвол нэгэн эмэгтэй “Раисигийн уналтад хүмүүс баярлаж байна” гэж хэлэх аж. Харин өөр нэг бичлэг сонсвол “Хүмүүс баяраа тэмдэглэж байна. Би ерөнхийлөгчийг нас барсанд баяртай байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 сар 14. 20:06Даваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 сар 14. 20:00П.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав6 сар 14. 19:59Сонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов6 сар 14. 19:58Төмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ6 сар 14. 19:55Улаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ6 сар 14. 19:54Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай6 сар 14. 19:53Хятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа6 сар 14. 19:45Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 19:37Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.