26 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ


5-р сарын 17
16 цаг 37 минут

Алжирт 1998 онд иргэний дайн гарах үеэр алга болсон эрэгтэй 26 жилийн дараа олдлоо. Омар Бин Омран 19 настайдаа алга болсон ба орон нутгийн удирдлага түүнийг хулгайлагдсан эсвэл бусдын гарт амиа алдсан гэж мэдэгдэж байв.

Түүнийг энэ долоо хоногийн эхээр хуучин гэрээс нь 200 метрийн зайд орших хадлангийн зооринд байхыг нь олсон. Бин Омраны хөрш нь түүнийг хулгайлж, зооринд хорьсон байжээ.

Хууль зүйн яамнаас "аймшигтай" гэмт хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн байна. Хохирогч Омранд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа гэж мэдэгдлээ. “Орон нутгийн цагаар тавдугаар сарын 12-ны оройн 20:00 цагийн үед хохирогч 45 настай Омар Бин Омраныг 61 настай хөршийнхөө зооринд байхад нь олсон” гэж шүүхийн тайланд бичсэн байна. Хохирогчийн ээж 2013 онд нас барсан бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг мөн адил нас барсан байх магадлалтай гэж үзэж байсан. Бин Омран хааяа гэр бүлээ алсын зайнаас харж болно гэж аврагчдад хэлсэн. Учир нь олзолсон хөрш нь түүнд "нууц шившлэг" хийсэн учраас гэр бүлийнхээ гишүүдийг нэрлэж чадахгүй гэжээ.

Түүнийг олсон нь иргэний дайнаас хойш нууцлагдмал байсан нийгэмлэгийн хэргийг тайлсан юм. Дайнд гэр бүл, хамаатан саднаа алдсан иргэд Бин Омраны түүхийг уриа болгон ашиглах болжээ.

Иргэний дайны үеэр 200 мянга орчим хүн амиа алдсан. Энэ нь засгийн газрыг лалын шашинтны эсрэг байлгах хөдөлгөөнийг өрнүүлж, Алжирын "Хар арван жил" гэж нэрлэдэг.  Дайны үеэр 20 мянга орчим хүн барьцаалагдсан гэх тооцоо гарсан бол 2002 онд дууссан. Алжирын "SOS Disparus" нийгэмлэгийн мэдээлснээр зөвхөн 1992-1998 оны хооронд найман мянга орчим хүн сураггүй алга болсон байна.

26 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина8 цаг 3 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ8 цаг 4 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна8 цаг 4 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна8 цаг 4 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ8 цаг 5 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай8 цаг 6 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ8 цаг 17 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно8 цаг 17 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо8 цаг 18 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу8 цаг 19 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна8 цаг 20 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.