Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ


5-р сарын 17
16 цаг 34 минут

Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ

Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг зорьсон хоёр монгол уулчин 8000 метрийн өндөрт сураггүй алга болсон тухай мэдээ хоёр хоногийн өмнө /2024.05.14/ цацагдсан. Тодруулбал, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн хамгийн өндөрт байрлах дөрөвдүгээр баазаас гараад сураггүй болсон. Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг өнөө өглөө /2024.05.17/ Эверестийн өмнөд оргилын орчмоос аврагчид олсон талаар “8K Expeditions” компани мэдэгдсэн байна.

Эх сурвалжаас өгсөн мэдээллээр сураггүй болсон хоёр уулчны ар гэрийн таван хүн урьд шөнө /2024.05.15/ Непальд ирсэн болохыг мэдээлсэн юм. Үндсэн отог дээр эрүүл мэндийн улмаас авиралтаа үргэлжлүүлэх боломжгүй болж, үлдсэн уулчин Д.Отгонхүү байгаа аж.

Хайгуулийн баг барагцаагаар 8600 м дтд дөхөж байгаа аж. Эверестийн оргил орчимд цаг агаар түр муудсан гэсэн мэдээ авсан ч 4 шерпа зорилтот газраа хүрсэн гэх мэдээллийг өчигдөр эх сурвалж өгсөн юм.

Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Эверест-2023 багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай очсон байгаа бөгөөд Монгол Улсын 2 уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан "8К экспидейшн" компанитай холбогдож эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байгаа юм.

Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар хамгийн сүүлд өнгөрсөн Ням гаригийн 19.30 цагт дөрөвдүгээр баазаас хөдөлж, Эверестийн оргил руу гарахаасаа өмнө уулын бэлд байрлах төв баазтай радиогоор холбогджээ. Уулчид Даваа гаригийн өглөө оргилд гарахаар төлөвлөж байсан ч төв баазтай дахин холбоо бариагүй. Уулчдын холбооноос сураг гарсан даруйд мэдээлэл өгнө гэдгийг хэлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө5 цаг 51 минутын өмнөНийслэлийн гацсан ТӨСЛҮҮД5 цаг 52 минутын өмнө“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”5 цаг 53 минутын өмнөЯпоны сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ5 цаг 54 минутын өмнөИрэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ5 цаг 54 минутын өмнө“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна5 цаг 58 минутын өмнөЭрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай5 цаг 59 минутын өмнөОюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ6 цагийн өмнөМонгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа6 цаг 3 минутын өмнөЗамын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна6 цаг 4 минутын өмнөЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.