“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ


5-р сарын 15
16 цаг 03 минут

Зэсийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр огцом өсөж, сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаагаа тонн нь $10,000 даваад байна.

Голдмэн Сакс хөрөнгө оруулалтын банкны шинжээчид энэ түүхий эдийг “шинэ газрын тос” гэж өргөмжилжээ.

Ийнхүү эрэлт нь нэмэгдсэнтэй холбоотойгоор дэлхий даяар зэсийн хулгай газар аваад байна.

Австралийн цагдаагийн байгууллага өчигдөр буюу Мягмар гарагт барилгын гурван гүйцэтгэгчийг зэсийн хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Тэд энэ оны хоёрдугаар сараас хойш гэрээт байгууллагаасаа $1.6 саяын үнэтэй зэс кабель хулгайлж, хар зах дээр зарсан нь илэрсэн байна.

Цагдаа нар бас Сидней орчмын хог хаягдал цуглуулах газруудаас их хэмжээний хулгайн зэс кабель илрүүлснээ мэдээлжээ.

Цэвэр эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашин үйлдвэрлэл дэлхийн зах зээлд зэсийн эрэлтийг нэмэгдүүлж байгаа.

Цахилгаан автомашины түүхий эд болдог никель, литии зэрэг металлуудын эрэлт ч нэмэгдээд байна.

Олон Улсын Зэс Судлалын Групп (International Copper Study Group) байгууллага энэ металлын 2024 оны нийлүүлэлтийн илүүдлийг 467,000 тонн гэж тооцоолж байснаа саяхан 162,000 тонн болгон эрс буруулжээ.

Панамын “Cobre Panama” зэсийн уурхай хаагдсан, дэлхийн хамгийн том олборлогч Чилийн Codelco үйл ажиллагааны асуудал, төслийн сааталтай тулгарсан зэрэг нь нийлүүлэлтийн тасалдалд нөлөөлж байна.

Codelco-гийн олборлолт эхлүүлэхээр төлөвлөж байсан Эквадорын Ллуримагуа дахь уурхайн үйл ажиллагаа бас зогсжээ.

Хиймэл оюуны технологийн тэсрэлт зэсийн хомсдолыг нэмэгдүүлэх тухай Trading Economics байгууллага мэдээлсэн байна.

Гэхдээ зэсийн үнийн өсөлт тийм удаан үргэлжлэхгүй гэж зарим шинжээчид үзэж байгаа гэнэ.

“Хятадын металл хэрэглэдэг гол салбаруудын эрэлт сулрах шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн тул үнийн өсөлт цааш удаан үргэлжлэхгүй гэж үзэж байна” гэж Capital Economics байгууллагын түүхий эдийн шинжээч Киран Томпкинс ярьжээ.

ING банкны түүхий эдийн стратегич Эва Мантей энэ таамагтай санал нийлж байгаагаа илэрхийлсэн юм.

Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хомсдол дэлхий даяар зэсийн хулгайг нэмэгдүүлж байна. Гэмт хэрэг ховор гардаг Сингапурт цагдаа нар барилгын талбайгаас зэс кабель хулгайлсан хүнийг баривчилсан тухай мэдээ өнгөрсөн онд тарж байв.

Европын орнуудад төмөр зам дагуу татсан холбооны зэс кабелийг хулгайлах хэрэг сүүлийн үед нэмэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина7 цаг 37 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ7 цаг 37 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна7 цаг 38 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна7 цаг 38 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ7 цаг 39 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай7 цаг 40 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ7 цаг 51 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно7 цаг 51 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо7 цаг 52 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу7 цаг 53 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна7 цаг 54 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.