“Цалинтай ээж”–ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлнэ


5-р сарын 15
15 цаг 54 минут

“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөг ирэх 2025 оноос нэмэгдэх нь ээ. Хүүхдээ асарч буй ээжид 0-3 нас хүртэл нь сар бүр 50 мянган төгрөгийг нийгмийн халамжийн сангаас олгодог. Уг мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг асуудал өнгөрсөн хугацаанд хөндөгдөж ирсэн. Энэ дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаман дээр “Цалинтай ээж” хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсэг “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх чиглэлээр 2025 оны Монгол Улсын төсвийн хуультай уялдуулан санал боловсруулсан аж. Гэхдээ сар тутамд олгодог энэхүү 50 мянган төгрөгийг хэдээр нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлыг одоо мэдээлэх боломжгүй. УИХ-аар 2025 оны улсын нэгдсэн төсвийн хуулийг хэлэлцэх үеэр тусгайлан танилцуулна гэдэг мэдээллийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хэллээ.

“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж улсын төсвөөс жилд 100 тэрбум төгрөг зарцуулдаг болохыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдэгдэж байсан. Хэрэв дээрх мөнгөний хэмжээг 100 мянган төгрөгт хүргэвэл улсын төсөвт жил бүр 200 орчим тэрбум төгрөг тавих шаардлага үүснэ гэсэн үг юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Б.Баярбаатар: Ерөнхий сайд огцрох,чөлөөлөгдөх нь ялгаатай5 сар 28. 17:08Монгол Улс сүүлийн 30 жил уруудан, доройтсонд төрийн томилгоо нөлөөлсөн5 сар 28. 17:07Х.Тэмүүүжин: Хөшигний ард хэрүүл байгаа нь үнэн5 сар 28. 17:06"МАН-ын бага хурлын шийдвэрийг нэхэж авна"5 сар 28. 16:49Л.Гантөмөр: Монголын парламентын хувь заяа яригдаж байна5 сар 28. 16:48“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн НДШ төлөөд тэтгэвэр, зээл авч чадахгүй байгаа нь үнэн”5 сар 28. 14:58Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ5 сар 28. 14:57Төрийн албаны ачааны ихийг эмэгтэйчүүд үүрч байна5 сар 28. 14:56Засгийн газар огцорсон, огцроогүй5 сар 28. 14:55П.Алтан-Од: Улс орнууд кибер орон зайд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал5 сар 27. 13:26Засгийн газaр ирэх онд эдийн засгийн эрх чөлөөг цогцлооно гэв5 сар 27. 13:25Хүүхэд, гэр бүлүүдэд туслахаар хаалгаа нээсэн Дэлхийн Зөн Монгол ОУБ 30 жилийн ойгоо тэмдэглэлээ5 сар 27. 13:24
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.