“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”


4-р сарын 24
15 цаг 39 минут

Монгол Улсад анх 2005 онд Тамхины хяналтын тухай хууль батлагдсанаас хойш олон удаа нэмэлт өөрчлөлт хийсэн. Сүүлд энэ хуульд ямар нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар хэлэлцэх гэж байна вэ. Хуулийн зарим зүйл, заалтыг нь онцолбол?

-Монгол Улс ДЭМБ-ынТамхины хяналтын суурь конвенцид 2003 онд нэгдэн орсноос хойш 21 жил өнгөрч байна. Монголын хувьд олон жилийн өмнө Тамхины хяналтын хуультай болж, дотор орчинд тамхи татуулахаа больсон. Гэтэл үүнээс бусад заалт болон тамхидалтыг бууруулах ямар ч дорвитой арга хэмжээг хуулийн хүрээнд авсангүй. Энэ жил Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гэж байна.

Энэ хуулиар хамгийн том зохицуулалт нь никотин дамжуулах систем буюу цахилгаан тамхийг хуульчилж, онцгой албан татвар ногдуулж буй. Энэ Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь монголчуудыг янжуур тамхиа татаж байгаад үх гэдэг бодлогыг агуулж байна.

ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид "тамхин бүтээгдэхүүн” гэдэг нь татах, сорох, зажлах буюу үнэрлэх зорилгоор хэрэглэж болох тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэлнэ гэж заасан байдаг. Бид энэ конвенцид нэгдэн орсон улсын хувьд бүх зарчим, тодорхойлолтуудыг мөрдөх ёстой. Гэтэл сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тамхины онцгой албан татвар огт нэмэгдсэнгүй. Уг конвенцид өдийг хүртэл ямар ч өөрчлөлт ороогүй байхад Монгол Улсын хувьд энэ тодорхойлолт дээр цахилгаан тамхи гэдэг бүтээгдэхүүнийг хуульдаа нэмж оруулж байгаа. Гэтэл ДЭМБ-ын 2023 онд гаргасан тархалтын судалгаагаар цахилгаан тамхийг тусдаа заалт бүлэг болгож, янжуур тамхин бүтээгдэхүүн биш гэж оруулсан байдаг. Миний зүгээс янжуур тамхийг дэмжсэн лобби бүлэг байна уу гэж хардаж байна.

-Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тамхины онцгой албан татвар огт нэмэгдсэнгүй гэлээ. Монголын өнөөгийн татварын нөхцөл байдал ямар байна вэ?

-Олон улсын жишигт тамхинд онцгой албан татварыг ногдуулахдаа хоруу чанарт нь өндөр ногдуулдаг. Энэ бүтээгдэхүүн ямар химийн бодис ялгаруулж байна, хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгаа эсэхийг нь тооцдог. Гэтэл хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн никотинд нь ногдуулж байна. Никотин гэдэг нь мэдээж донтуулагч бодис мөн үү мөн. Гэхдээ никотин дангаараа ямар нэгэн хорт хавдрын шалтгаан болдоггүй. Тэр тамхинаас гарч байгаа утаа, ялгаруулж байгаа бохь, таар, давирхай нь хорт хавдар үүсгэгч бодис болдог.

Гэтэл одоогийн судалгаагаар никотин дамжуулах систем нь янжуур тамхинаас 95 хувь хоруу чанар багатай, ямар нэгэн хорт хавдар болон өвчлөл үүсгэсэн тохиолдол тогтоогдоогүй байна.

Цахилгаан тамхи анх патентаа авснаас хойш 21 жил, зах зээлд худалдаанд гараад 16 жил болж байна. Энэ хугацаанд хангалттай хэмжээний судалгаа бүрдэж байна. Манай “Зуршлаа өөрчилье” хөтөлбөр гарч ирснээр иргэд маш олон сэтгэгдлийг хэлж байгаа. Тэр дунд сөрөг сэтгэгдэл ч бий. Энэ оны эхний улирлын үзүүлэлтээр анх удаа янжуур тамхины борлуулалт 20 гаруй хувиар буурсан. Монгол Улсад 800 мянган хүн тамхи хэрэглэж байгаагийн 20 хувь буюу 170 мянган хүн тамхинаас татгалзаж чадаж байна. Ийм олон хүн хороос ангижирч, эрүүл мэнддээ анхаарч байхад энэ хуулиар эргээд янжуур тамхи татах нөхцөл байдлыг бүрдүүлж байна.

-Нэг хайрцаг янжуур тамхи болон цахилгаан тамхины татварын ялгааг нарийвчилсан тоон мэдээллээр хэлж өгөөч?

-Өнөөдөр 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нэг хайрцаг янжуур тамхийг 1305 төгрөгөөр оруулж ирдэг. Үүнд дээр гаалийн татвар, онцгой албан татвар, НӨАТ зэргээ нэмээд нэг хайрцаг янжуур тамхинд ойролцоогоор 1481 төгрөг нэмэгдэж, 3200 төгрөгөөр худалддаг. Харин цахилгаан тамхины хувьд 2021 оноос хойш цахилгаан тамхи нэршлээр оруулж ирж байгаа. Гаалийн татвар болон НӨАТ төлж байгаа бол одоогоор онцгой албан татвар ногдуулаагүй. Ингээд 2 мл хэмжээтэй шингэн дээр 1463 төгрөгийн татвар ногдуулж байгаа. Дэлгүүрт дунджаар 15 мянган төгрөгөөр худалдаалж байгаа.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан онцгой албан татварын санал дээр янжуур тамхин дээр ойролцоогоор 1000 төгрөг нэмэгдэж, 4200 төгрөгөөр худалдаалах юм байна. Монгол Улс янжуур тамхинд хамгийн бага татвар буюу 836 төгрөг ногдуулж байгаа.

Харин электрон тамхин дээр бүх татвар нэмэхээс гадна төхөөрөмж дээр нь онцгой албан татвар ногдуулах гэнэ. Нийт 12 мянга орчим төгрөг нэмэгдэж, зах зээлд 30 мянган төгрөгөөр худалдаалах юм байна. Татвараар тамхидалтыг бууруулна гэж бодож байгаа бол энэ хоёр бүтээгдэхүүний татварыг худалдаалах үнэтэй нь ижил байлгах олон улсын жишиг байдаг. Зарим улсад цахилгаан тамхи буюу никотин дамжуулах систем дээр татвар ногдуулдаггүй. Яагаад гэхээр утаат янжуур тамхидалтыг бууруулахын тулд арай хор хөнөөл багатай сонголтыг нь үлдээдэг. Гэтэл Монголд 13 дахин өндөр үнийн зөрүүтэй татвар ногдуулж байгаа юм.

– Зуршлаа өөрчилье” хөтөлбөрийн зүгээс хуулийн нэмэлт өөрчлөлтөд саналаа хүргүүлсэн үү?

-Энэ хууль тамхидалтыг бууруулах, хэрэглээг зохицуулах ёстой ч тамхидалтыг дэмжих, өвчлөлийг бууруулахгүй байх бодлогыг баримталж байна. “Зуршлаа өөрчилье” хөтөлбөрийн хүрээнд олон улсын мэргэжилтэн, эмч нарт энэ хуулийг танилцуулахад “Танайх цөөн хүн амтай улс мөртлөө тамхины лобби гаарчихсан улс байна. Тамхидалт өндөртэй улс байлгах зорилго агуулж байна” гэдгийг хэлж байсан.

Хуулийн санал авах хугацаанд маш олон хүн саналаа өгсөн. Бид ч гэсэн саналаа өгч олон улсын жишгийг дагая гэдгээ хэлсэн. Бид одоогийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь учир дутагдалтай, судалгаа шинжилгээ бага байна гэдгийг хэлсэн. Гэтэл энэ саналуудыг огт тоогоогүй, авч хэлэлцээгүй.

-Цахилгаан тамхины хэрэглээ өсвөр насны хүүхдүүдийн дунд өндөр байна гэдэг. Ерөнхийдөө цахилгаан тамхийг хуульчлах ёстой. Худалдаалах цэгүүдээр маш сайн хяналтаа сайжруулж, заавал иргэний үнэмлэхийг шалгах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр нэг ширхэг янжуур тамхийг 300-500 төгрөгөөр хаанаас ч худалдаад авах боломжтой. Хяналтгүй байдлыг сайжруулахын тулд камержуулж, эргээд аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлтэй хатуу ярьдаг байх хэрэгтэй. Ингэхгүй бол хүүхдүүдийн тамхины хэрэглээ өнөөдөр 14 хувьтай байна. Энэ бол асар өндөр үзүүлэлт. Цахилгаан тамхийг хүүхдүүд сонирхож татаж байгаа нь хяналт муу байгаагийн илрэл. Манай хөтөлбөрийн зорилго бол Монгол Улсын тамхидалтын түвшинг одоогийнхоос 50 хувь дахин бууруулж, 400 мянгад хүргэх. Бид үүний төлөө ажиллаж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан5 сар 3. 14:50ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ5 сар 3. 14:49Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 3. 14:48Хүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно5 сар 3. 14:47“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна5 сар 3. 14:46Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо5 сар 3. 14:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав5 сар 3. 14:43Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.