"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"


4-р сарын 12
15 цаг 47 минут

"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"

УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн талаар тодрууллаа.


Тэрбээр "Би өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр саналаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хүн бүрэн эрхийнхээ хугацаанд ямар нэг эд зүйл тараахгүй байх, төлбөргүй үйлчилгээ үзүүлэхгүй байх заалтыг нэмье гэсэн. Одоо бол Сонгуулийн хуульд сонгуулийн жил гэж заасан байдаг. Хүмүүс сонгуулийн жилээс өмнөх гурван жилд баахан бэлэг сэлт тараадаг. Ард иргэд нь ч хүлээлттэй. Үүнд маш их мөнгө шаардлагатай. Тойрог бүр томсчихлоо. УИХ-ын гишүүд цалингаасаа давсан орлогыг авлигаар олж байна. Монгол Улсын авлигын индекс улам өсч байна. Тэгэхээр авлигыг бууруулах нэг чухал алхам бол энэ юм. Бид энэ бүхнээс татгалзах ёстой. Ингэлээ гээд улс орон хөгжихгүй. УИХ-ын гишүүн хүн ажлын тайлангаа тарааж болно. Тэгэхгүй бол цагаан сараар ул боов тараахад хэдэн арван тэрбум төгрөг зарцуулж байх жишээтэй.

Сонгогчдын боловсрол дээшилчихсэн учраас тэтгэвэр, цалингийн системийг шинэчил гэдэг саналыг хэлж байна. Бид үндсэн ажлаа хийх ёстой. Яавал нийтлэгээрээ сайхан амьдрах вэ. Зарим УИХ-ын гишүүд чуулгандаа сууж, хуулиа хэлэлцдэггүй.

Сонгогчидтой уулзалт хийхэд надад "Юм тараасангүй" гэж хэлдэггүй. Хоёрт, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж байна лээ. Ганц нэг гишүүн нь "Бид бэлэг тараахгүй бол дараагийн нэр дэвшигч нь тараана" гэдгийг хэлж байна. Сонгуулийн хуульд "Дараагийн сонгуульд горилогч юм тараахгүй байх" заалтыг тусгах шаардлагатай. Бас Орон нутгийн сонгуулийн тухай хуульд оруулах ёстой. Аймаг, нийслэл, дүүргийн дарга нар бэлэг тарааж болохгүй. Жишээлбэл, Засаг дарга, мэргэжилтнүүд нь нөөц сангаасаа өвс тэжээл, гурил будаа тарааж болно. Үндсэн ажлаа хийдэг хүмүүс л хийнэ. Харин нэр дэвшихээс горилогч юу ч тарааж болохгүй. Бид энэ асуудлыг мартах ёстой" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадын тагнуулын байгууллагад төрийн нууц дамжуулсан Хятадын албан тушаалтанд цаазын ял оноожээ11 сар 24. 16:2819 настай хилийн цэрэг СЭМҮТ-д нас барсан хэргийн талаар тайлбар өглөө11 сар 24. 16:27Б.Элбэгзаяа: Сэтгүүлчид гэлтгүй нийтээрээ "хоол идэлт, худалдан авалт" гэж ярин хэлээ "зэрэмдэглэж" байна11 сар 24. 16:14Сэтгүүлч Б.Даваахүү шүүх хуралд цахимаар оролцоно11 сар 24. 16:12Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв11 сар 24. 16:12Мамдани 9/11-ний халдлагатай холбоотой 84 мянган баримт дэлгэлээ11 сар 24. 16:11ОХУ-д ажилд зуучлах нэрээр иргэдээр цэргийн гэрээнд гарын үсэг зуруулжээ11 сар 24. 16:11Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд11 сар 24. 16:10Улс тунхагласны баяраар одон медаль хүртэх эрхмүүд11 сар 24. 16:09“Төрийн нууц нэрээр халхавчилсан гэрээ, хэлцлийг ил тод болгоно”11 сар 24. 15:21Ш.Энхийн-Од Монголын шигшээ багийг ахална11 сар 23. 17:04Өвлийн монгол хэл бичиг, элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана11 сар 23. 17:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.