Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ


4-р сарын 12
15 цаг 47 минут

“Жет Скүүтэр” компани 6000 ширхэг цахилгаан скүүтэр хэрэглээнд нэвтрүүлэхээр нээлтээ хийлээ.

 

Үнийн хувьд нэг минут нь 350 төгрөг байх юм. Цахилгаан скүүтэр нь иргэдийн цаг завыг хэмнэдэг гэдгийг хэрэглэгчид хэлж байна. “Жет Скүүтэр” компанийн үүсгэн байгуулагч Г.Дашням ярихдаа “Монголд скүүтрээр явахад зам талбайн хувьд зориулалтынх биш учраас эвдрэл гэмтэл нэлээд гардаг. Мөн иргэдийн зүгээс хатуу, доргилт их зэрэг санал гомдол ирүүлсэн учраас энэ жил амортизатортай илүү тав тухтай зорчих боломжийг бүрдүүлсэн. Мөн цахилгаан скүүтрийг хэрэглэснээр иргэд цаг заваа хэмнэхээс гадна, агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулахад тодорхой нөлөө үзүүлдэг” гэв.

 Хэрэглэгчдийн дийлэнх нь залуус байдаг учраас тэд нийгмийн хариуцлагын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг дэмжиж, хамтран ажиллахаар болсон байна. Уг скүүтрийг ашиглахын тулд нэн түрүүнд аппликейшнээ татаж, хэрэглэгчээр бүртгүүлэх ёстой аж. Улмаар хэтэвчээ хамгийн багадаа 4000 төгрөгөөр цэнэглэх юм байна. Дараа нь жолоон дээр байрлах QR кодыг уншуулснаар аяллаа эхлэх боломжтой.

 Скүүтрийг зөвхөн 18-аас дээш насныхан түрээслэх бөгөөд нэгээс дээш хүн унахыг хоригложээ. Түүнчлэн бусдад саад болохгүй газар скүүтрээ байрлуулах, газрын зураг дээрх улаанаар тэмдэглэсэн бүс рүү орохыг хориглох, замаар гарахдаа аюулгүй байдлаа хангах зэрэг дүрэмтэй. Ашиглах дүрмийг зөрчсөн тохиолдолд аккаунт автоматаар хаагдах ажээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үхрийн махны үнэ буурав1 цаг 45 минутын өмнө"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"1 цаг 46 минутын өмнөSpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй1 цаг 47 минутын өмнөТүрээслээд өмчлөх 45 м.кв байрны сарын төлбөрийг 1.42 сая төгрөгөөр тогтоов1 цаг 48 минутын өмнөОрон сууцны 106 төсөл иргэдийг хохироосон бол 37 нь зөвшөөрөлгүй баригдаж эхэлжээ!1 цаг 50 минутын өмнөМалчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ1 цаг 50 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө1 цаг 53 минутын өмнөАНУ-ын төрийн байгууллагууд “DeepSeek”-ийн технологийг ашиглахгүй1 цаг 54 минутын өмнөЦахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулав1 цаг 56 минутын өмнөУлсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ5 цаг 51 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.