"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"


4-р сарын 12
15 цаг 46 минут

УИХ-ын хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна.

Эрчим Хүчний сайд Б.Чойжилсүрэн: Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд УИХ-аар баталсан. Тус хуулиар хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах зорилгоор нар, салхи, усны эх үүсвэрийн тарифыг ам.доллароор тогтохоор хуульчилсан. 

Ийнхүү Эрчим хүчний зохицуулах хорооноос 2008-2018 онд 39 хуулийн этгээдэд нийт 1,354 мегаватт бүхий сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон. 

Мөн тус хорооноос хоёр салхи, дөрвөн нарны цахилгаан станц барьж байгуулах тусгай зөвшөөрлийг сунгасан. Тусгай зөвшөөрлөөр сунгагдсан нар, салхины эрчим хүчний цахилгаан станцуудын тариф 9.5-16 цент байгаа нь салбарын хувьд санхүүгийн хүндрэл бий болгохоор байна. 

Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 297 мегаваттын нар, салхи, усан цахилгаан станцууд ашиглалтад орсон. Үүнээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 90 мегаваттын хүчин чадалтай нарны зургаа, 150 мегаваттын хүчин чадалтай салхины гурван цахилгаан станц төвийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж байна. 

Сэргээгдэх эрчим хүчийг зохистой дэмжин хөгжүүлэх хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүнд: 

  • БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 90 мегаваттын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц,
  • Хөгжлийн Банктай хамтран 80 мегаваттын хүчин чадалтай 200 мегаватт цагийн багтаамжтай цэнэг хураагуурын системийг төвийн эрчим хүчний сүлжээнд залгаж 2023-2024 оны оргил ачаалалд хэрэглэсэн. 
  • Дэлхийн банкны санхүүжилтээр Ховд аймгийн Мянгад суманд 10 мегаваттын нарны цахилгаан станцыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан, 
  • Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Завхан аймгийн Алдархаан суманд таван мегаваттын нарны цахилгаан станц болон 3.6 мегаватт цагийн батарей цэнэг хураагуурын системийг 2022 онд, 
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 10 мегаваттын нарны цахилгаан станцыг 2023 онд, Алтай суманд 300 киловаттын нарны цахилгаан станц болон хуримтлуурын системийг 2022 онд ашиглалтад оруулсан,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 10 мегаваттын нарны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна. 

Азийн хөгжлийн банк болон Стратеги, уур амьсгалын сангийн 1.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Ховд, Завхан, Баянхонгор, Увс, Говь-Алтай аймгийн 10,000 метр квадрат талбайд 0.5 мегаватт нийлбэр хүчин чадал бүхий газрын гүний дулааны насосын системийг суурилуулж байна. 

2023 оны байдлаар хувийн хэвшлүүдийн эх үүсвэр нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадлын 18 хувийг эзэлж байгаа. Гэвч 2023 оны тайлан тэнцлээр нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 8.8 хувийг үйлдвэрлэж, цахилгаан эрчим хүчний борлуулалтын 22.3 хувийг авсан байна. 

Эдгээр нарны цахилгаан станцаас төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нэг киловатт эрчим хүчийг 500-600 төгрөгөөр, салхины станцуудаас 328-320 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа нь дулааны цахилгаан станцуудын цахилгаан үйлдвэрлэлийн дундаж тарифаас 3-5 дахин өндөр байна. 

Монголын эрчим хүчний систем нь дотооддоо тохируулгын түргэн ачаалал авах эх үүсвэргүйн улмаас ОХУ-тай холбогдсон 220 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч импортолж байна. 

Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний 2013-2022 оны өвлийн их ачаалалд нарны цахилгаан станцууд оролцдоггүй бол цахилгаан станцууд 0.2-10.2 хувиар системийн оргил ачаалалд оролцсон. 

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг зохистой хэмжээнд нэмэгдүүлэхийн тулд эх үүсвэрийг шинээр барьж байгуулахдаа өрсөлдөөнт тулгуурласан зарчмаар хэрэгжүүлэхээр болсон. 

Энэ ажлын хүрээнд Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран 100 мегаваттын салхин станцын төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа. 

Дэлхийн банктай хамтран эрчим хүчний системд тохируулгын үүрэг гүйцэтгэх 200 мегаваттын хүчин чадалтай 80 мегаватт цагийн багтаамжтай батарей хуримтлуурын системийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 

Монгол орны байгаль цаг уур, газар зүйн байрлалын хувьд ойролцоо Узбекистан улсад 100 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэгчийг өрсөлдөөний үндсэн дээр сонгон шалгаруулж, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг 2019 онд 25 жилийн хугацаатай байгуулснаар нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг 2.67 цент болгосон. 

Камбож улсад 100 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэгчийг өрсөлдөөний үндсэн дээр сонгон шалгаруулж нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон туршлага байна. 

Дэлхийн улс орнууд хүлэмжийн хий ялгаруулдаг эх үүсвэрээс үе шаттай татгалзаж, эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээг байгальд ээлтэй цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр хангахаар зорьж байна.

Цаашид Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг горим ажиллагааны хувьд тогтвортой өөрийгөө зохицуулах чадвар бүхий систем болгон бүрдүүлэх нь салбарын тулгамдсан асуудал болж байна. 

Олон улсад горим тохируулгын эх үүсвэр нь хийн болон усан цахилгаан станц байгаа. Манай улсад энэ чиглэлээр бага, дунд чадлын усан цахилгаан станцтай болох, тохируулгын үүрэг бүхий хийн цахилгаан станц, эрчим хүчний хуримтлуурын системийг зайлшгүй барих шаардлагатай байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна6 сар 18. 17:10Монгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ6 сар 18. 17:09Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ6 сар 18. 17:08Инфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй6 сар 18. 17:07Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ6 сар 18. 17:06Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав6 сар 18. 17:05Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана6 сар 18. 17:02Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ6 сар 18. 17:01Хиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ6 сар 18. 17:01Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ6 сар 18. 17:00Олимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ6 сар 18. 16:59Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.