ТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ


3-р сарын 29
16 цаг 41 минут

Аймаг, сумын хэмжээнд шар усны үерийн үед авах хариу арга хэмжээг шуурхай, харилцан ажиллагааны хүрээнд “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль өнөөдөр эхэллээ.

 ОБЕГ-ын Тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэнгээр удирдуулсан энэ удаагийн команд штабын сургуульд аймаг, сумдын Онцгой комисс, шуурхай штабын гишүүд болон дундын хянагч нар, мэргэжлийн албадын бүрэлдэхүүн оролцож байна.

 Зохион байгуулж буй сургуулийг астрономийн 8 цаг, оперативын 48 цагийн багтаамжтайгаар гурван үе шаттай зохион байгуулж байна.

 Энэхүү сургууль нь үүссэн цагийн байдлыг үнэлж шийдвэр гаргах, штабын жигдрэлт, удирдах бүрэлдэхүүний болон томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилготой.

 Команд штабын сургуулийн давуу тал нь суурь мэдлэгээ практик дээр бататгаж зохион байгуулдаг гэдгээрээ онцлогтой.

 Ингэснээр аймаг, сумдын Онцгой комисс, шуурхай штабын гишүүд, мэргэжлийн ангийн гишүүд гамшгийн үед хэрхэн нэгдсэн удирдлага зохион байгуулалттайгаар ажиллах талаар болон үүсэж болзошгүй нөхцөл байдалд үндэслэн өгөгдсөн цагийн байдлыг үнэлж, байр зүйн зурагт оруулах чадвар, гамшгийн үед ажиллах мэдлэг чадварыг эзэмшихээс гадна гамшгийн үеийн төлөвлөлт, бэлэн байдал, аврах, хор уршгийг арилгах, эрсдэлийг тооцож тодорхойлох чадварыг олж авах боломжтой болдог байна. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25Ли Жэ Мёны хэрэглэсэн бүхэн трэнд6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.