Солонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо


3-р сарын 29
16 цаг 35 минут

Олон улсын финтек “Сэнд Эм Эн ББСБ” ХХК, төлбөр тооцооны QPay үйлчилгээ эрхлэгч “ККТТ” ХХК болон Солонгос улсын “GLN” гэсэн гурван компани хамтран Солонгос иргэд Монголд, Монгол иргэд Солонгос улсад өөр өөрийн орны төлбөрийн аппликэйшнээр төлбөр тооцоо хийх үйлчилгээг нээж, өнөөдөр гурван талт хамтын ажиллагааг баталгаажуулж гарын үсэг зурлаа. 

Монгол улсад жилд дунджаар 100 гаруй мянган Солонгос иргэд аялал жуулчлалын зорилгоор ирж, нэг тэрбум гаруй долларын орлого оруулдаг.
 
Солонгос улс руу сурч хөдөлмөрлөх, эмчлүүлэх болон аялал жуулчлалын зорилгоор жилд 120 гаруй монголчууд явдаг.

Уг төлбөр тооцооны үйлчилгээний талаар "Сэнд Эм Эн ББСБ"-ийн гүйцэтгэх захирал Б.Төрболдоос дараах зүйлсийг тодрууллаа. 

- Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр ямар боломжууд нээгдэж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлаач? 

- Манай компани болон QPay үйлчилгээ эрхлэгч "ККТТ" ХХК хамтран дотоод төлбөр тооцооны хамгийн том шийдлийг олон улсад нэвтрүүлэхээр 2023 оноос энэхүү ажлыг эхлүүлсэн. Уг төсөл нь хоёр үе шаттайгаар хэрэгжинэ. 

  • Эхний шатанд Солонгос улсын жуулчид өөрсдийн хамгийн их ашигладаг дараах таван төлбөр тооцооны аппликэйшнээр монголын худалдааны байгууллагад QPay-н QR-ийг уншуулаад төлбөр тооцоогоо хийх боломжийг олгож байгаа юм. 
зураг
 
  • Хоёрдугаар шатанд Монгол Улсын гадаадад зорчиж байгаа иргэд өөрийн дурын банкны болон төлбөр тооцооны аппликэйшнийг Солонгос улс мөн GLN системд нэвтэрсэн Зүүн Өмнөд Азийн 10 гаруй улсад чөлөөтэй уншуулаад явж болно.
Монгол улсын иргэд дараах найман аппликэйшнээр төлбөр тооцоо хийж болно: SocialPay, Monpay, Pocket, Most Money, Ard, NetPay, Super up, Mongol chat 

- Шимтгэл хэд орчим төгрөг байх вэ? 

- Хамгийн уян хатан ханшийг барьж ажиллаж байгаа. Олон улсын картын шимтгэл 3-5 хувь байдаг. Бид энэхүү шимтгэлийг хоёр хувиас доош оруулахаар хамтын ажиллагаандаа тусгасан.

Монгол орны өнцөг булан бүрд буй бизнес эрхлэгчдийг QR кодоо шинэчлэхийг уриаллаа

- Хэзээнээс нэвтэрч эхлэх вэ? 

- Эхний шат буюу солонгос жуулчид Монголд QR уншуулах боломжтой болох үе нь зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймд худалдааны аж ахуйн нэгжүүд тэр тусмаа хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчид QR кодоо бэлэн байлгах шаардлагатай болж байна. Ингэснээр жуулчид QR кодыг ашиглан маш хурдан төлбөр тооцоогоо хийх боломжтой болж байгаа юм. 


 
 
 

"Сэнд Эм Эн” болон Qpay компанийн зүгээс Монгол улсын засгийн газраас зарласан аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж буй илэрхийлэл нь энэхүү төлбөрийн үйлчилгээ юм гэдгийг онцоллоо. 

Монгол Улсдаа гадаад мөнгөн гуйвуулгын салбартаа тэргүүлж яваа, амжилттай олон төслүүдийг хэрэгжүүлж ирсэн компани учир "Сэнд Эм Эн" ХХК-г сонгох болсон гэдгийг GLN компанийн гүйцэтгэх захирал Kim Kyungho хэлж байв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.