ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү


3-р сарын 27
16 цаг 54 минут

Олон нийтийн цахим сүлжээнд хүнд өвчтэй хүүхэд, тэдний гэр бүлийн зураг, бичлэг, түүнчлэн гадаад улсын иргэн, хүүхдийн зураг мэдээллийг ашиглан бусдаас хандив, тусламж гуйх үйлдэл удаа дараа давтагдаж байна.

Тухайлбал цагдаагийн байгууллагад 23 настай, эмэгтэй, М гэгч нь “Мөнхзаяа” нарын нэртэй 5057645379, 5168373373, 5168634655, 5169107297, 5169641639, 5303137844, 5304191028, 5304314938, 5305028505, 5306303978 зэрэг банкны данс ашиглан энэ төрлийн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт прокурорын байгууллагын байнгын хяналтад хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 26-ны өдөр "Check.mn" сайтад тавигдсан “Сэрэмжлүүлэг” мэдээллийг тодруулахад “Tsedendamba Davaasambuu” цахим хаягаар дээрхтэй ижил төрлийн аргаар Б.Батбаяр нэртэй 5306662327 дугаарын данс бичиж, бусдаас хандив тусламж гуйсан ба тухайн цахим хаяг, зураг нь Орхон аймгийн цагдаагийн газарт ажиллаж байгаад 2018 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, 2023 онд цахим хаягаа алдсан иргэний мэдээлэл хууль бусаар ашиглагдсан болохыг тогтоосон.

Иймд эх сурвалж тодорхой бус, баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүссэн тохиолдолд анхаарал болгоомжтой байж, залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

М.Золбоо: Таван шарын нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэлдэхүүн хэсгийн ажил дуусаагүйтэй холбоотой9 сар 20. 15:00Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав9 сар 20. 15:00Яармагийн бүсэд автобусны шинэ чиглэл нэмэгджээ9 сар 20. 14:58Зеленскийн шинэ төлөвлөгөөтэй Байден танилцана9 сар 20. 14:57Илиа Мазанэк: Чех Улсад жил бүр 1,000 монгол иргэн ажиллуулдаг байсан. Энэ оноос квотыг нэмэгдүүлж 3,000-д хүргэсэн9 сар 20. 14:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно9 сар 20. 14:55"Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой"9 сар 20. 14:54“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ9 сар 20. 14:53Европын парламент Э.Гонсалесийг Венесуэлийн ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ9 сар 20. 14:52И.Маскийн ажилтнууд К.Харрисыг илүүтэй дэмжиж байна9 сар 19. 15:53Энэ амралтын өдрүүдэд хоол зүйч, сэтгэл зүйч нар бүх насныханд зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө9 сар 19. 15:05Авлигатай тэмцэх зөв ч хэлмэгдүүлж болохгүй9 сар 19. 15:04
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.