Халдвартай эсээс ХДХВ-ийн ДНХ-г таслан авч чаджээ


3-р сарын 21
16 цаг 37 минут

2020 оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн CRISPR гэдэг ген засварлах технологийг ашиглан хүний дархлал хомсдолын вирусийн /ХДХВ/ ДНХ-г халдвар авсан эсээс амжилттай таслан авч чадсан тухайгаа Нидерландын эрдэмтэд мэдэгдлээ. 

Молекулын түвшинд яг л хайч шиг ажилладаг уг технологийг ашиглан ДНХ-г "огтолсноор" халдвартай хэсгийг таслан авч эсвэл идэвхгүй болгосны дүнд ХДХВ өсөж үржихийг зогсоох боломжтой ажээ. Энэ арга аюулгүй, үр дүнтэй эсэхийг тогтоохын тулд илүү өргөн судалгаа хийх шаардлагатай байгаа хэдий ч эцсийн дүндээ биеийг вирусээс бүрэн ангижруулж чадна гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Одоо хэрэглэж буй ХДХВ-ийн эмүүд нь бие махбод дахь вирусийн үржлийг удаашруулдаг боловч устгадаггүй юм.  

Энэ долоо хоногийн эхээр болсон анагаах ухааны бага хурлын үеэр Амстердамын их сургуулийн эрдэмтэд эхний дүгнэлтээ товч танилцууллаа. Гэхдээ тэдний судалгаа зөвхөн "ерөнхий чиг хандлагыг тодруулсан" бөгөөд тун удахгүй ХДХВ-ийг анагаах эмчилгээ бий болно гэсэн үг биш гэдгийг онцолж байв. Үүдэл эсийн технологи, генийн эмчилгээний чиглэлээр мэргэшсэн Ноттинхэмийн их сургуулийн дэд профессор Жеймс Диксон тэдэнтэй санал нийлж, судалгааны үр дүнг сайтар баталгаажуулах шаардлагатай гэлээ. 

 ХДХВ-тэй тэмцэхэд CRISPR технологийг бусад эрдэмтэд ч мөн адил ашиглахыг оролдож байгаа юм. Тухайлбал, Excision BioTherapeutics компанийн судлаачид 48 долоо хоног эмчилгээ хийсний дараа ХДХВ-ийн халдвартай гурван хүнд ноцтой гаж нөлөө илрээгүй гэж мэдээлжээ. Харин Лондон дахь Фрэнсис Крикийн хүрээлэнгийн вирус судлаач Жонатан Стоже ярихдаа, ХДХВ-ийн халдварыг хүний биеийн бүх эсээс салгаж авна гэдэг бол туйлын хэцүү гэдгийг хэлж байна. “Урт хугацаандаа гаж нөлөө үзүүлж болзошгүй зорилтот бус эмчилгээ нь санаа зовоосон асуудал хэвээр байна. Иймээс CRISPR-д суурилсан ийм эмчилгээ нь ердийн эмчилгээ болох хүртэл олон жилийн хугацаа шаардагдана" гэж тэрбээр хэллээ. 

 ХДХВ нь дархлааны эсүүдэд халдварлаж, тэдгээрийг ашиглан өөрийн хуулбаруудыг бий болгодог. Үр дүнтэй эмчилгээ хийлгэсэн гэсэн ч зарим вирус унтаа эсвэл далд төлөвт орж, вирусийн ДНХ эсвэл генийн материалыг агуулсаар байдаг.

 ХДХВ-ийн халдвар авсан ихэнх хүн насан туршдаа ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэдэг. Харин вирусийг дарангуйлах эмийг хэрэглэхээ больсон тохиолдолд унтаа вирусүүд дахин идэвхжиж, өвчин даамжирч болзошгүй. 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Тэрэлжээс 156 тонн хог цэвэрлэжээ7 цаг 14 минутын өмнөЗавхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ7 цаг 14 минутын өмнөОйн хөнөөлт шавжийг агаарын хөлгөөр устгаж байна7 цаг 14 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн II шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ7 цаг 15 минутын өмнөСэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их "гэмтээдэг"7 цаг 15 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар тогтжээ7 цаг 17 минутын өмнөТэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 140 сая мод тарьжээ7 цаг 17 минутын өмнөМонголбанк өнгөрсөн сард 3,058 кг үнэт металл худалдан авчээ7 цаг 17 минутын өмнөАравдугаар ангийнхан гурав, 11, 12-р ангийн сурагчид гурван хичээл сонгон судална7 цаг 27 минутын өмнөНалайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина7 цаг 28 минутын өмнөЧингис хаан үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ9 сар 1. 17:06Нутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна9 сар 1. 17:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.