"Унших, бичих, компьютер дээр удаан хугацаанд ажиллах зэрэг ойрын зайн хэт ачаалал нь холын харааг муутгах гол шалтгаан"


3-р сарын 12
14 цаг 43 минут

Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс дэлхийн глауком өвчнөөс сэргийлэх долоо хоногийн хүрээнд хараа алдалттай холбоотойгоор "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр глауком өвчин буюу харааны мэдрэлд үүсдэг өвөрмөц эмгэг, болор цайх өвчин болон ямар тохиолдолд хараагаа тэглүүлж болохгүй вэ? зэрэг сэдвийн хүрээнд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. 

Нүдний глауком өвчин гэдэг нь “чимээгүй хулгайч” буюу ямар ч зовуурь, шинж тэмдэг илрэхгүйгээр нэг мэдэхэд хүн харах үйл ажиллагаагаа алдах эрсдэлд хүргэдгийг анхааруулж байлаа. 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Нүд судлалын тасгийн эмч, анагаах ухааны доктор Д.Уранчимэг "Хүний нүдний дотоод даралт ихсэх эсвэл харааны мэдрэлийн өөрчлөлт гарснаар эргэшгүй сохор болгодог өвчин бол глауком юм. 

Дэлхий даяар 80 сая хүн энэ өвчний улмаас хараагүй сохор болсон гэх тооцоолол гарчээ. Монгол Улсад хийгдсэн олон улсын томоохон судалгаагаар глауком өвчний тархалт БНХАУ-тай адил хэмжээнд байгаа үзүүлэлт бий. 

Эргэшгүй хараа алдахад хүргэдэг өвчин учраас энэ чиглэлд ард түмнийхээ анхаарлыг хандуулах хэрэгтэй байна.

Глауком өвчнийг аль ч насныхан тусаж болзошгүй. Ийм учраас

  • Шинэ төрсөн нярай хүүхдүүдийг нүдний эмчид үзүүлэх
  • Өсвөр үеийн хүүхдүүдийг гэмтэл бэртэл авсны дараагаар нүдний хяналтад оруулах
  • 40-өөс дээш насныхан жилд 1-2 удаа нүдний дотоод даралтаа үзүүлж, анхаарлаа хандуулах нь чухал.

Энэ төрлийн нүдний өвчин нь харааны мэдрэлд гарч буй өөрчлөлт боловч хүний чиглэж харж байгаа зүйлийн хараа алдагдахад хүргэдэг. Өөрөөр хэлбэл төвийн болон захын хараа алдагдаж, нүдний дотоод даралт ихсэх гэх мэтчилэн шинж тэмдгээр илэрнэ. 

Дэлхий нийтэд 2.2 тэрбум хүн хараа алдалттай гэсэн тооцоо судалгаа бий. Эдгээрээс нэг тэрбум орчим нь урьдчилан сэргийлэх боломжтой" гэдгийг хэллээ. 

Эмчлэгдэх боломжийн тухай: 

  • Эрт илрүүлж чадвал тухайн өвчнийг эмийн эмчилгээ, мэс засал болон лазер эмчилгээний тусламжтайгаар эмчилдэг.
  • Орчин үеийн техник багаж, төхөөрөмжийн оношилгооны арга аргачлал сайжирсантай холбоотой харааны мэдрэлийн эсүүдийн алдагдлыг тоолж гаргадаг. Үүнийг сайтар хянаж чадвал тухайн хүнийг сохрохоос урьдчилан сэргийлэх боломжтой. 

Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэг, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд энэ долоо хоногт та бүхэн очиж нүдээ үзүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт орохыг Анагаах ухааны доктор Д. Уранчимэг уриалав. 

 "Зургаан настайдаа сургуульд орлоо гэхэд жилд хоёр удаа нүдний эмчид үзүүлэх ёстой"

 

Мөн тэрбээр "2013 оны судалгаагаар 50-аас дээш насны хүн амын дунд сохроход хүргэдэг зонхилох өвчний зонхилох шалтгаанд болор цайх өвчин, глауком өвчин орсон. 

Сүүлийн үед хүүхдүүд телевиз үзэж, гар утсаар тоглох зэргээр дэлгэцийн хамааралтай болсоор байна. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хүүхдийн нүдний тасаг ажилладаг.

Хүүхэд зургаан настайдаа сургуульд орлоо гэхэд жилд дор хаяж хоёр удаа нүдний эмчид үзүүлэх ёстой.

Ялангуяа өсвөр насны 10-15 настай хүүхдүүдийн дунд гэрлийн хугарлын гажиг буюу шил зүүлгэх шаардлага нэн хэрэгцээтэй байгаа. 

Монгол хүүхдүүд өвөрмөц онцлогтой. Жишээлбэл япон, хятад хүүхдүүдийн дунд хасах шил зүүх магадлал өндөр байдаг бол монгол хүүхдүүдийн нүд нь жижигхэн учраас нэмэх шил зүүх хандлага ажиглагддаг.

Монгол хүүхдүүдийн 90-ээс дээш хувьд нь нэмэх шил таарахаар байдаг. Тиймээс дөнгөж төрсний дараа бага насны хүүхдээ нүдний эмчид үзүүлэх, түүнээс гадна зургаан сартай, мөн цэцэрлэгт ороход 2-3 насанд нь нэг удаа үзүүлэх шаардлага бий. 

Үнэхээр хэрэгцээтэй байгаа учраас л шил зүүлгэж байгаа гэж ойлгож болно" гэлээ. 

Хүмүүст ойрын харааны хэрэгцээ маш их байдаг шүү дээ. Унших, бичих, компьютер дээр удаан хугацаанд ажиллах гэх мэтчилэн ойрын зайн хэт ачаалал нь хүний холын харааг муутгах гол шалтгаан болдгийг хэлж байлаа. 

"Гар утасны хэрэглээ, хичээлээ хийхдээ буруу суух, хэт ойроос харах зэрэг ачааллаас болж хараа мууддаг"

АШУҮИС-ийн Нүдний судлалын тасгийн эмч Д.Довчинжамц "Хүүхдийн харах үйл ажиллагаа гурван нас хүртэл хөгжиж явагддаг.

Төрөлхийн нүдний өвчтэй, хялар тохиолдолд гурван наснаас өмнө шил зүүх шаардлагатай. Энэ үед нэмэх шил зүүх шаардлага үүсдэг.

Хэрэв нэмэх шил зүүлгэх шаардлагатай хүүхдэд шил зүүлгэхгүй удаан явбал нүд нь хялар болж тогтох тохиолдол бий. 

Зургаагаас дээш насны хүүхдүүд шил зүүж байгаа үед саяны хэлсэнчлэн гар утасны хэрэглээ, хичээлээ хийхдээ буруу суух, хэт ойроос харах гэх мэтчилэн ойрын зайн харааны ачааллаас болж хараа мууддаг.

Эдгээрийг эцэг эхчүүд болон ард иргэд маань бодолцож хүүхдийнхээ ачааллыг тохируулах шаардлагатай" гэж зөвлөлөө. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан5 сар 3. 14:50ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ5 сар 3. 14:49Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 3. 14:48Хүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно5 сар 3. 14:47“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна5 сар 3. 14:46Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо5 сар 3. 14:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав5 сар 3. 14:43Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.