У.Хүрэлсүх: Эмэгтэй ахлагч нарыг бүх талаар дэмжинэ


3-р сарын 6
15 цаг 01 минут

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” Төрийн ордонд болж байна.

 Чуулганаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд эмэгтэй ахлагч нарын манлайлал, оролцоо, ахлагч нарт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлох юм. Мөн “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын боловсрол, мэргэжил, нийгмийн байдал, ахлагчийн албаны шинэчлэл” төслийн үр дүн, “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2027” төслийг хэлэлцэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд оролцон, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн хүчин зүтгэж буй эмэгтэй ахлагч нарт талархал илэрхийллээ. Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт эрэмбэлэгддэг бөгөөд цэнхэр дуулгатан эмэгтэй алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг олон улс өндөр үнэлж байдгийг онцлов.

Ахлагч нар бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжлийн бүрэлдэхүүний үндсэн хүч бөгөөд тухайн байгууллагын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх тэднээс шууд хамааралтай гэж Ерөнхийлөгч үздэг. Иймээс ахлагчийг бүх талаар дэмжих, мэргэжлийн түвшинд бэлтгэх, чадавхжуулан хөгжүүлэх, гэр бүл, нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор 2024 оныг “Ахлагчийн жил” болгосон юм. Тэрбээр эмэгтэй ахлагч нарын ажил үйлс, бодлого, зорилтыг ямагт дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Мөн эх орныхоо аюулгүй байдал, төр, нийгэм, иргэдийн амар тайван амьдралын төлөө хүчин зүтгэж байгаа ахлагч нарт болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүл, үр хүүхдэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт”-д 500 гаруй алба хаагч оролцож байна. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 10 гаруй хувийг эмэгтэй ахлагч нар эзэлдэг. Цэргийн тэтгэвэр тогтоолгож байгаа эмэгтэй ахлагчийн дундаж нас 42, ажилласан жил 20 байна. Сүүлийн гурван жилд эмэгтэй ахлагч нараас 21 хүн гадаадын улс орнуудад мэргэжил дээшлүүлж, 130 гаруй нь гадаад хэлний дамжаанд суралцсан бөгөөд 93 ахлагч магистр, нэг ахлагч докторын зэрэгтэй гэсэн судалгаа гарчээ. Жилд дунджаар 100 орчим эмэгтэй ахлагч иргэний мэргэжил эзэмшдэг гэсэн судалгаа гарчээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04Хос бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулав11 сар 2. 15:03Эрчим хүчний станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна11 сар 2. 15:02Монголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ11 сар 2. 15:01АН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов11 сар 2. 14:59Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ11 сар 2. 14:59Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна11 сар 2. 14:58Зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа11 сар 2. 14:58Өвлийн идшээ бэлтгэхээс өмнө өдөр тутмын хэрэгцээгээ хангах нь чухал болжээ11 сар 2. 14:5726 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.