Гурван өдөр дараалан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болно


3-р сарын 1
14 цаг 53 минут

Монгол бөхийн өргөөнд өнөөдрөөс эхлэн гурван өдөр дараалан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан болно.

 Тодруулбал, өнөөдөр 15:00 цагаас “Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдаан эхэлнэ. Тус барилдаанд улсын аварга О.Хангай, арслан Р.Пүрэвдагва, гарди Ц.Бямба-Отгон, заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр тэргүүтэй улсын цолтой 32 бөхөөр манлайлуулсан 128 хүчтэн зодоглоно. Супер азтан суудлын автомашинтай, гурван үзэгч бүтэн жил бөхийн өргөөнд бөх үзэх эрхтэй гэртээ харина.

 Тэгвэл маргааш  Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болох юм.

 Харин энэ сарын 3-нд буюу ням гарагт Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат  Монгол Улсын начин Д.Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулах ажээ. Д.Багахүүгийн хувьд 1983 онд Ардын хувьсгалын 62 жилийн ойгоор улсын хүчит арслан Г.Дэмүүлээр тав давж улсын начин цол хүртэж байв. Тэрбээр Өмнөговь аймгийнхаа наадамд нэг түрүүлж, зургаан удаа үзүүрлэсэн байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгуулав3 цаг 1 минутын өмнөМАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна3 цаг 3 минутын өмнөХууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг баривчилжээ3 цаг 4 минутын өмнөМ банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа3 цаг 5 минутын өмнөН.Учрал: Батлан хамгаалах салбарыг эзгүйдүүлэхгүйн тулд Д.Батлут сайдын өргөдлийг хараахан зөвшөөрөөгүй3 цаг 6 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ3 цаг 7 минутын өмнөН.Учрал: Өнөө шөнө энгийн АИ-92 шатахууныг литр тутамд 150 төгрөгөөр, еврог нь 1000 төгрөгөөр бууруулна3 цаг 9 минутын өмнөЦ.Идэрбат: Үхрийн арьсаа тушаасан малчин бүрд арьс ширний урамшууллыг хурдан олгоно3 цаг 10 минутын өмнөГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОЁРДУГААР ШАТНЫ ХУРАЛДААН БОЛЛОО3 цаг 21 минутын өмнөГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ 3000 МЕТР КУБ БАГТААМЖТАЙ НӨӨЦИЙН АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРЛОО3 цаг 22 минутын өмнөАҮЭБЯ: БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАВ5 цаг 58 минутын өмнөЗээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо11 сар 17. 14:48
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.